Headlines

Өвөр Монголыг өмөөрсөн хэвлэлийн хурал

Монгол бол мөнгөн усны орон

4 улирал

Дэлхийгээ хайрлахуй

Өвөр Монголыг өмөөрсөн хэвлэлийн хурал

Posted in: blog | Comments (1)

“Free Inner Mongolia” at press conference-part 1

“Free Inner Mongolia” press conference -part 2

“Free Inner Mongolia” press conference -part 3

Otgonsuren Jargal @ Хулгана сарын 21, 2012

Монгол бол мөнгөн усны орон

Posted in: blog | Comments (0)

Ариун дагшин, онгон зэрлэг газар нутаг бол үндсэндээ монголын имиж гэж хэлж болохоор байсан цаг саяхан. Харин харамсалтай нь дэлхийн хөгжлийн чиг хандлага нэгэнт буруу тийш явж байгаа учраас даяаршиж байгаа дэлхийн нийгэмд монгол гэдэг улс ариун дагшин, онгон зэрлэгээрээ үлдэх боломжгүй болсоны буруутан бол газрын хэвлий дэхь баялаг.

Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтөний хэрэглээг хангах байгалийн нөөц хомс учраас хаа байгаагаа хайр найргүй ашиглах аян дайнд 21-р зууны их гүрэн Хятад тэргүүтэй дэлхийн их гүрнүүд аль хэдийн дайтаж эхлээд байгаагийн дайны нэгэн талбар нь ариун дагшин, онгон зэрлэг байсан монгол. Харин тэр хэмжээгээрээ Монгол улс хөгжиж байна гэвэл эндүүрэл. Дэлхийн эдийн засгийн нэгэн хэллэг байдаг. Энэ нь “баялгийн хараал” гэж. Товч тайлбарлавал баялаг ихтэй улс хөгждөггүй гэсэн үг.

Монгол орон одоогийн байдлаар Зэс, Нүүрс, Алтны олборлолт түлхүү явуулж байна. Хамгийн гол нь олборлож буй технологи нь илт хоцрогдсон, байгаль орчинд хөнөөлтэй, ашиглаж байгаа хүмүүст нь эдийн засгийн хувьд ашигтай ил, шороон орд хэлбэрээр ашиглаж байгаа нь эргээд байгаль нөхөн сэргээгдэх бараг боломжгүй болгож байна. Дээрээс нь уул уурхайн хууль нь хариуцлагын тогтолцоо муутай учраас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй болон хангалтгүй хийдэг нь илэрхий байдаг. Мөн ядуу орны зовлон юм байлгүй гаднаас хөрөнгө оруулалт татаж буй нэрийдлээр гадныханд ээлтэй монголчууддаа ашиг багатай тогтвортой байдлын гэрээ зэрэг алдаатай төслүүдийг хэрэгжүүлсэн нь оносон гэхээсээ илүү алдсан нь их.

Энэ мэт шалтгааны улмаас гадны хөрөнгө оруулалттай компаниуд ихээр орж ирж олборлолт явуулах болсон нь одоо нэгэнт эрээ цээрээ алдаад байна. Эдгээр голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ихэнхдээ алтны олборлолт эрхэлдэг бөгөөд хямд төсрийг бодож мөнгөн усаар алтаа олборлон баяжуулдаг байна. Ингэхээр монголын газар нутгаар нэг тараад байгаа бичил уурхайнууд бүгд мөнгөн усаар олборлолт явуулдаг нь тодорхой болоод байна. Ингэхээр мөнгөн ус монголд, монголын хүн амд, монголын эрүүл удамд, монголын ургийн санд бодитой аюул нүүрлүүлж байгаа гэсэн дохиог өгөөд эхэлчихсэн.

Энэ тал дээр монголын төр, эрүүл мэндийн яам зэрэг шийдвэрлэх байгууллагууд бодитой арга хэмжээ аваагүй байхад японы “Жайка” олон улсын байгууллага түрүүлээд санаа тавиад эхэлжээ. 2003 оноос эхлэн Хараа, Бороо голын сав газраар судалгаа хийсэн үр дүн итгэмээргүй, аймшигтай гарсан. Бороогийн алтны уурхайн туурийг шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 700 дахин их хэмжээний мөнгөн усны агууламжтай гарсан байна. Арай дэндүү их тоо биш гэж үү? Бороо голд агуулагдах мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин их болох нь мөн л нотлогдлоо. Саяхан Хонгор сум гэж улс даяараа шуугисан.

Хонгорыг японы Минаматагийн хувь тавиланг давтлаа гэж хүртэл хэвлэл дээр бичиж үзсэн. Минамата гэснээс мөнгөн усанд хордсон бол энэ өвчнийг Минамата өвчин гэж дэлхий нийтээрээ нэрлэдэг юм байна. Учир нь мөнгөн усанд хордсон энэ өвчин анх Японы аж үйлдвэрийн хот болох Минаматад анх дэлгэрсэн учраас тус хотын нэрээр нэрлэжээ. Тэгвэл монгол Минамата өвчинд нэрвэгдэхэд ойрхон болоод байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгууд мөнгөн усны нөлөөнд хэт автаж эхлээд байна. Учир нь эдгээр бүс нутагт томоохон уурхайнууд ихэвчлэн байхаас гадна бидний хэлдгээр Нинжа нар ч энэ бүс нутагт хамгийн ихээр амь бөхтэй оршсоор байна. Мөнгөн ус нь байгальд удаан хугацаагаар орших чадвартайгаас гадна агаарт ууршиж агаарыг бохирдуулдаг онцгой хортой бодис юм.

Мөнгөн устай агаараар амьсгалсан хүний урагт шууд нөлөөлж гаж төрөлтүүд хүртэл бий болох аюултай гэнэ. Чухам хүнийг хүн биш болгодог энэ хорыг манай урд хөршийнхөн бодлоготойгоор хэт их оруулж ирээд байгаа мэт хар төрдөгөө нуугаад яахав. Үндэстнээр нь хордуулах, мөхөөх нэгэн арга нь байвал яах вэ та минь ээ. Нэгэнт мөнгөн ус үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болтлоо хурцдаад байхад төрийн удирдлагууд яагаад чихэн дүлий, нүдэн балай мэт дуугүй дүмбийгээд байгааг ойлгож ядах зүйл байхгүй мэт. Учир нь эрхэм түшээд маань өөрсдөө энэ бизнест гар бие оролцдог нь бүгд биш зарим хэсгийнх нь эрх ашгийг хөндөх гээд байгаа учраас гэж мунхаг би ойлгож байна.

Уул нь монгол улсын хуулинд мөнгөн усыг хорьсон байдаг. Гэвч хил гаалиар нууц аргаар орж ирээд байгаа энэ явдлыг яагаад зогсоож чадахгүй байгаа юм болоо. Хамгийн зэвүүн нь мөнгөн усны хорны нөлөө маш олон жилийн дараа илэрдэг. Тиймээс монголчууд одоохондоо сэтгэл түгшихгүй байх шиг байна. Гэвч 20 жилийн дараа хаа сайгүй гажигтэй төрөлт, оюуны хомсдолтой иргэд олширвол өнгөрсөн хойно нь амаа бариад яах билээ. Өмнөговьд гажигтай хүүхэд төрөхөд зарим нэг нь цус ойртолт гэж оношилсон үнэн хэрэгтэй цэвэр мөнгөн усны хордлого байсныг хожим баталсан.

Энэ мэт монголд аюул нүүрлээд эхэлчихсэн байдаг. Төв аймгийн Борнуур сумынхан мөнгөн усанд хамгийн ихээр хордсон ч ард иргэд амьдарсаар л байна. Учир нь энд Бороо голд 2-3 тонн мөнгөн ус агуулагдаж байгаа бөгөөд тус Бороо гол нь сумын төвийг дайран өнгөрдөг. Нэгэн үе Борнуурын ажилгүй иргэд Бороо голоосоо мөнгөн ус шүүж зардаг байсан нь тэднийг ийн хордоход хүргэв. Туханй үедээ хэдэн төгрөг олсон л байх.

Гэвч ирээдүйдээ ямар их хор учруулснаа ойлгох цаг ирнэ. Борнуур сумын төвд жилд 163-208 кг мөнгөн ус хөрсөнд болон агаарт ууршиж бохирдуулдаг байсан цаг саяхан гэнэ. “Жайка”-гийн судалгаанд оролцсон 17-31 насны хүүхэдгүй залуучууд мөнгөн устай хэт ойрхон ажиллаж байгаа нь санааг нь их зовоож байгаа гэнэ. Учир нь эд бол ирээдүйн эцэг эхчүүд.

Тиймээс удахгүй Минамата өвчнөөр улсаараа өвдөх мөч улам ойртсоор байгаа аюул бодитой болж ирээд байгааг хэн ч анзаарахгүй байгаа нь харамсалтай. Магадгүй хорин жилийн дараа Минамата өвчиний нэр солигдож Монголита өвчин гэж дэлхий нийтээрээ нэрлээд эхэлбэл бид яг одооных шигээ дүлий дүмбэ унтаа байсаар байх уу? Японы “Жайка” байгууллагын судалгаа маш сөрөг гарсаар байхад энэ мэдээллийг тэгтэл нь их газар авахуулаагүйн учир юу вэ? Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон мөнгөн усны аюулыг бид яах вэ?

BidMongolchuud @ Гахай сарын 20, 2011

4 улирал

Posted in: blog | Comments (0)

Зуун зууны туршид орших зуны дулаахан шөнө

Зуун түмэн оддыг тоолоход жинддэг болж

Зугаатай өдрүүдийн илчлэг наран минь

Зуурдын гэмээр богинохон болж,

Налгар намрын модны навчис

 

Налайж шаргалтах нь багасаж байна

Надад чамд гомдсон уу гэлтэй

Нааш цааш үйрэн хийсэж байна,

Хахир өвлийн хатуу жавар

Хаашаа ч юм дайжаад байх шиг

Харсаар байтал нүдэн дээр минь

Хатуу мөс уйлан хайлах шиг

Урин хаврын уур нь хүрч

Унтах нойр нь ихсээд байна

Ургамал ногоо нь ургахдаа хүртэл

Удаан гэгч нь хүлээлгэж байна

Өвлийн цас, хаврын бороо, зуны нар, намрын навчис минь

Зуурдхан төдий болоод байна

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт

Ээлжлэн солигдох энэ 4 улирал минь

Эрээ цээргүй аашлах хүмүүнд гомдсондоо

Эхэр татан уйлаад байх шиг…

Г. Мөнхбаяр  утас: 88091909

 

 

gana @ Гахай сарын 16, 2011

Дэлхийгээ хайрлахуй

Posted in: blog | Comments (0)

Сэтгэлээр бус эдээр цадахын орчлонд цэцэгс газрын хөрснөө ёолж

Сэвтээж бас элээу тарчлаах төмөр чийчаан үл ухран гишгэчиж

Хором мөч тутам үгүйрэн үгүйрсээх хөөрхий тэд элс болон хийсэвч

Ховдогийн зандаа ухаан нь сохорсон хүрзтэн түүний үл анзаарахуй

            Тас харанхуй нам гүмийг ёолох цэцэгсийн дуу эвдэхгүй

            Таг хоосон сэтгэлийн гүнийг тарж бутарсан чулуун эдгээхгүй

            Алт хэмээн хормойгоо дэвсэж хорвоогоо сүйтгэсэн шуналтан

            Атгаж авсан эрдэнэсээсалаг дэлхий үнэтэйг үл ойлгохуй

Хөрсийг баялаг хүнээс үнэтэй болсон цагт уурхайчид чөлөө олдохгүй

Хүүхэд нялхас нь хүртэх агааргүй хүчилтөрөгчийн хошуувчаас салахгүй

Усыг нь ууж хужирыг нь тунгаасан нуурын чинь хатсан хайрга

Урдаас нь хөрөөдөж араас нь шатаасан нүцгэн буурал уулс чинь

            Хураар уйлж  хуй салхиараа гомдоллоно хөрөөний ирэнд

            Хурдаар өтөлж урдаар гандаана байгаль дэлхийгээ

            Тордож өсгөсөн хүү таныг тойглохыг хүлээж ядахуй

            Та ганцхан мод тариач түүний ачийг хариулж….

Х. Саранцэцэг  утас:  99196244

 

gana @ Гахай сарын 16, 2011

Өөрөөсөө аврал эрсэн нь

Posted in: blog | Comments (0)

Биднийг биднээс авраач

Бурханы өгсөн ухамсар багадаад зарим хүнд хүрсэнгүй

Чөтгөрийн үнэгүй “Шахсан” шунал ихдээд нилээд хүнд илүүдчихэж

Усыг хүртэл эзэмшиж чадахаа байцгаагаад

Эзэлж уух дөхчихөж

Ан амьтан агаар хэрэггүй

Алт,ашигт малтмал л гээд

Амиа хүртэл тавин зольж байна

Ай биднийг биднээс авраач

Чөтгөр минь чи цаашаа

Шуналаа ч бас аваад арил

Бурхаан буруу харж суухаа болиод

Буруугаа хүлээж ухамсраасаа дахиад жаахан цац

Буурал энэ орчлондоо

Дахиад хэдхэн мянган ч болтугай

Амьдрах хүсэлтийг минь болгоож аль…

Г.Саруулбилэг                Утас: 95190049

gana @ Гахай сарын 16, 2011

Метафор…

Posted in: blog | Comments (0)

Оршуулгын цуваанд гунигтайхнаар дугаарлан зогссон юм шиг

Овоорсон олон машин даарсан тийм нэг нартай бүрхэг өглөө

Орон гэр болсон хөлсний хажуу өрөөндөө сэрж байна

Олборлож дууссан уурхай шиг гэрээ орхиод гарч одов.

Манан дундаас манантсан бодлын харц намайг ширтэс хийгээд

Маргааш маргааш гагцхүү маргааш тэдэнд хэрэггүй л юм шиг

Өнөөдөр өнөөдөр зөвхөн өнөөдөр л гэсээр холхилдоно

Өмхий үнэр биш өмхий сэтгэл үнэртээд гэрийн зүг буцав.

Намайг хүлээж ядаад намаг балчиг шиг хувь заяа минь

Намхан ор, хананд наалдсан хоолны үлдэгдэлд буй мэт санагдаад

Нааш нь цааш нь хэсэг зайчлав, зүлгэв, угаав, товчдоо зоригтойгоор цэвэрлэв

Нар үүлийн цаанаас тусч эхлэх нь магнайн хөлсөнд гялтаганав.

Гэр цэвэрхэн сэтгэл цэлмэгхэн итгэл бадрангуй ирээдүй төгс

Гэгээтэй. Жаргалтай. баяртай.

Гэдэс, оюун, ухамсар, сэтгэлгээ эрүү, цатгалан байхын төлөө

Гэрээ цэвэрлэцгээ хүнүүдээ…..

Г.Саруулбилэг              Утас: 95190049

 

gana @ Гахай сарын 16, 2011

Нэг шалтгаан нь хүн

Posted in: blog | Comments (0)

Зулзган соёолжийг эвийлж угжин ургуулдаг энэрэл нэгэнт үгүй болж

Зуун зууныг элээсэн буурал нэгний зулайг нь норголгүй өмхрүүлж

Зоргоорооо  төрөлт хүн нэртэн нэмрийг эс олоход

Зон олны амин ус уур болон замхрахдаа, зовлонт нэгэн орчлонгоос салж нэг амарлаа гэх шиг

Дөнгөж мэндэлсэн зулзган хус өндийгөөд

Дэлхийд ирлээ гэж эндүү боджээ би

Даанч халуун усгүй хүлэмж байна энэ чинь гээд

Дахиад ирэхгүйгээр одчихвийдээ эх дэлхийгээсээ

Сэрүүн тунгалаг агаарт өглөөг нэг угтахсан гэж амьтай бүхэн хүснэ

Сэлүүн цэргэг усандаа дураараа нэг эрхлэхсэн гэж сэлүүртэй бүхэн мөрөөднө

Айхтар халуун, айхтар халуун гэж амтай бүхэн шуугина

Аадар бороогоо санаж цэцэгтэй бүхэн бэтгэрнэ

Амин ариун рашаан усаар хэт дургих чинь амиараа даажигнахын нэр бусуу хүн төрөлхтөөн

Арай ухаантай нь гэж хүн танаас аврал эрж байна эх дэлхий минь, адаглаад ногоон алтаа услаач

Хүмүүн үрс чинь өвдөхийн цагт танаасаа цэцэг тасдаж эдгэрнэм

Хөрст цэнхэр ижий минь өвдөхийн цагт тандаа цэцэг тарьж эдгээмүү эх дэлхий минь ээ.

С. Вандандорж

Утас: 99628660, 89121274      Vandandorj@gmail.com

 

gana @ Гахай сарын 16, 2011

Усны нулимс

Posted in: blog | Comments (0)

Уснаас нулимс урсдаг юм гэнээ хүмүүс минь

Урсах урсахдаа бидний зүрхэнд үер буутал урсаж чадна гэнэ

Урсгал ус өнөөдөр амиа тавин тийчэлж

Урдуур хойгуур минь аргадан тунай муутайхан урсаж явна

Химийн хорт бодисоор хээгүй бохирдуулсаныхаа төлөө

Хүн төрөлхтөн таны өлмийд цийлэгнэн бүлтэлзэж байна

Хариу нэхээгүй тусаар хүн таныг ундаалсаныхаа төлөө

Хатан Туулын минь загас жараахай цөөрсөөр л байна

Цэлмэг тунгалаг царайг нь цэхэр болтол бохирдуулсанд

Цэлгэр уудам талаар жирэлзэн урсахыг нь хорьсонд

Ухаан мөхөс хүн таны ухамсаргүй үйлдлийн хариуд

Удаан тэвчсэний эцэст эргэж ирэхгүйгээр явчихвал яана

Аяга усны төлөө авдар алт өгөе гэж амлаад ч

Амаа барих цаг үе ирэхвийдээ залуус минь

Хамгийн үнэт эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалж

Хойч үедээ өвлүүлэн ундаалж явъя хүмүүс ээ!!!

Э. Удвал  

gana @ Гахай сарын 16, 2011

Сүүлчийн хайлаасны бодол

Posted in: blog | Comments (0)

Хорвоогийн төгсгөлд орь ганцаар өнчирч хоцорсон хайлаас сүүлчийн мөчөө хүлээн сууж сэтгэл шаналан бодохдоо

Хүний ухаан төгс гэх ч шунаг сэтгэл, алтны төлөө ухаан нь мунхаг болох юм

Халдаж ирсэн шавьжийг дайсан гэх ч хүний харгислалын дэргэд өчүүхэн зүйл юм

Өнөөдөр надаар хорвоо дуусч энэ дэлхийд амьсгалах амьтан ургамал нэгээхэн ч үгүй болно

Хүн шунаг сэтгэл хайхрамжгүй зангаасаа болж сайхан эх дэлхийгээ,хүн төрөлхтөнөө бас  амьтан ургамал биднийгээ устгасан

Хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлахын оронд алт олборлож, ой модоо огтолж, ан амьтанаа агнаж, ургамал усаа хайр гамгүй ашиглаж устгасан

Ой мод хүнд цэвэр агаар цэнгэг ус бэлэглэж амьтан, ургамал, микроорганизмууд байгалийн тэнцвэрт байдлаа халгалж байсныг

Агаар мандалд нүүрсхүчлийн хий нэмэгдэж хүчилтөрөгчгүй болж дусал ус ч олдохоо больж экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж

Алт эрдэнэсээс өөр баялаггүй болох үед ой мод ургамал амьтан ямар их ач тустай байсныг хүн төрөлхтөн хэтэрхий хожуу ухаарсан

Хэрвээ хүн төрөлхтөн эртхэн ухаарч ойлгон ариун байгалиа хамгаалж чадсансан бол

Ой мод биднийг тайрч огтлохоо багасгаж, түймэрт өртөх үед амжиж унтрааж, бяцхан үрийг минь тарьж ургуулан бидэнд анхаарал тавьсансан бол

Ой моддоос минь огтлохдоо хөгширч муудсан моддыг авч залуу сайхныг үлдээж, амьтан ургамлаа хайрлан хамгаалсансан бол

Энэ их цөлжилт талбай, энэ их нүүрсхүчлийн хий, энэ их ган гачиг болох байсан гэжүү

Эх дэлхийн хүчил төрөгч ус үгүй болж хамаг хүн, амьтан, ургамал устах байсан гэжүү

Хэрвээ устаагүйсэн бол хүчилтөрөг, цэвэр ус, ногоон байгаль амьтан микроорганизмууд аз жаргалаар дүүрэн хүн төрөлхтөн гээд төгс зохицол байхсан.

Энэ бүхэн хөгшин хайлаас миний мөрөөдөл болон үлдэж байна. Дусал ус ч үгүй болж амьсгалж ч чадахаа болилоо ингээд хөгшин хайлаас надаар ертөнц дэлхий минь төгсгөл болдог байжээ. Юутай харамсалтай юутай гаслантай вэ?

ЭНЭ ДЭЛХИЙ МИНЬ ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ

Г.Ганцэцэг

gana @ Гахай сарын 16, 2011

Агаар хөрсний бохирдол

Posted in: blog | Comments (0)

-          Хөрст алтан дэлхийн хүн төрөлхтөн бид

Хөрөнгө мөнгөний төлөө хөрс шороогоо бохирдуулвал

Хожим хойно үлдэх үр удам маань

Харамсах сэтгэлээ бидэнд харамгүй илэрхийлэх нь гарцаагүй.

-          Алтан нарны дор амьдарч буй хүмүүн бид

Амьд бүхний амьдрал агаарыг бохирдуулвал

Амьтай голтой бүхэн зэвүүцэн

Амьд биеийг бүтээгч бурхан шийтгэх нь гарцаагүй.

-          Хөрөнгө мөнгөгүй бол хүмүүн бид амьдарч чадна

Хөрс шороогүй бол хүмүүн бид амьдарч үл чадна

Алт эрдэнэсгүй бол хүмүүн бид амьдарч чадна

Агаар усгүй бол хүмүүн амьдарч үл чадна

-          Ширхэг өвс алтнаас үнэтэй

Ширхэг чулуу мөнгөнөөс үнэтэй

Агаар хөрс амьдралын эх үүсвэр

Амжиж одоо л бохирдохоос сэргийлье.

18-р сургууль М.Золбоо

 


gana @ Гахай сарын 16, 2011