АМЬ ҮРЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭЛЖ 1000 ЗУЛ ӨРГӨВ

By Odnoo

Odnoo

I was born in Zuunmod, the centre of central province, Mongolia in 17, January 1986. I went to elementary school and high school in my hometown I am graduating from my university soon as an english translator. I am a citizen of Mongolia. I live in Ulaanbaatar, the capital city of Mongolia.

mongolia-1_31c43292[1]Одоогоос яг нэг жилийн өмнө 7 дугаар сарын нэгний өдөр Монголын түүхэнд нэгэн хар мөр үлдээсэн аймшигт өдөр тохиосон билээ. Олон олон жирийн иргэд тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсноор барахгүй таван сайхан залуугийн амь насыг авч одсон юм, энэ өдөр.

Алтан амиа алдсан таван залуугийн дөрөв нь буудуулж нэг нь МАХН-ын байран дотор угаартан үхсэн. Өнөөг хүртэл буруутай эзэн нь тогтоогдоогүй байгаа энэ балмад үйл ажиллагаа давтагдахгүй гэх баталгаагүй гэсэн айдас ард иргэдийн дунд байсаар байна.

7-р сарын нэгний энэ өдрийг ардчилал хүний эрхийг дээдэлдэг хүн бүхэн сэтгэл эмзэглэн дурсаж, ард иргэд Сүхбаатарын талбайд 21:30 минутанд 1000 зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулаа.

Үймээний үеэр амь насаа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэх хөшөөний шав тавих газарт хүмүүс очиж, Гандантэгчилэн хийдэд буяны ном уншиж, 「Глоб интернэшнл」 төрийн бус байгууллага онцгой нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчилан эр зоригтой ажилсан сэтгүүлчидэд 「Хэвлэлийн эрх чөлөөний」 шагнал олголсон юм. Мөрөөрөө явж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан залуусын ар гэр, төрөл төрөгсөдийн нь гашууг нь хуваалцах гэсэн ард иргэд Сүхбаатарын талбайд олноороо цугласан байв.

7.1_400-middle[1]Амь насаа алдсан нэгэн залуугийн ах , 「Бид Монголын төрөөс монгол хүний үнэ цэнийг уландаа бүү гишгээсэй гэсэндээ 48 бичгийг үйлдэж Монгол улсын Ерөнхийлөгч болон холбогдох шатны бүх газарт хүргүүлсэн. Бид бүтэн жил халуун халж, хүйтэнд хөрч энэ асуудлын учирыг олох гэж явсан боловч өнөөдрийн байдлаар бүтсэн зүйл маш бага. Талийгаач нарт дурсгалын хөшөө босгох газрын зөвшөөрлийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Төлөвлөсөн ёсоор бид өнөөдөр 12 цагт хөшөөний шав тавих ёслолыг хийх байсан боловч Нийслэлийн засаг дарга Мөнхбаяр 14:00 цагт Нийслэлийн Иргэдийн төлөөлөчидийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хариу өгсөн учир бид шав тавих ёслолоо хойшлуулаад байна. Шинээр сонгогдсон ардчилсан ерөнхийлөгч Ц. Элбэгдорж газар олгохыг зөвшөөрсөн учир газрын зөвшөөрөл бүтнэ гэж бид найдаж байна. Ардчилсан төрт нийгэмд монгол хүн, бидний үр хүүхэд маань амгалан тайван амьдраасай, ийм зүйл дахин битги й давтагдаасай, хойч үе маань үргэлж энэ бүхнийг санаж яваасай гэсэндээ амь үрэгдэгсэдийн хөшөөг босгохоор санаачилсан юм」 гэлээ.

Үймээний үеэр тархиндаа хүнд бэртэл авсан 「Өнөөдөр сонин 「-ы гэрэл зургийн сурвалжлагч Б. Бямба-Очир сонинд өгсөн ярилцагадаа: 「Зөвхөн Монголд ч биш энэ дэлхийн хаана ч дахин давтагдаж болохгүй тийм гашуун, аймшигтай үйл явдал болж өнгөрсөн. Монголчууд бид ингэж ухаанаа алдах ард түмэн биш сэн. Жагсаал цуглаан олон болдог ч ийм хэрцгий үйл явдал болно гэж хэн ч төсөөлөөгүй. Надад зургийн аппаратнаас өөр өөрийгөө хамгаалах юу ч байгаагүй. Ганцхан сэтгүүлчид ч биш, хэв журам сахиулагчид ч өөрсдийгөө хамгаалах туршлага дутаж байсан」 гэжээ. Хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл Монголчууд бидэнд дутаж байна. Эрх мэдэл, атаархал, өшөө хонзоноос болж юу ч хийхээс буцахгүй болсон өнөө цагт хүн бүр ухаалаг шийдвэр гаргаж, нэг нэгнээ хайрлан хүндэтгэж амьдарцгаая.

VN:F [1.7.7_1013]
Rating: 7.0/10 (1 vote cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
АМЬ ҮРЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭЛЖ 1000 ЗУЛ ӨРГӨВ7.0101
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Зураг, Фокус, Халх Монгол, блог, сонины гарчиг and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>