Nomad Green

МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДААДЫН БИРЖ ДЭЭР ЗАРАГДАХ НЬ САЙН ХЭРЭГ ГЭНЭ
1996 онд батлагдсан хууль нь тухайн vеийнхээ байдлаас шалтгаалан хєрєнгє оруулагч нарт тааламжтай нєхцєлтэй байсан юм. Учир нь, тэр vед манай улсад хєрєнгє оруулалт хэрэгтэй байсан, тэгээд л хєрєнгє оруулагчдыг татах зорилгоор зєєлєн хууль гаргасан гэж хэлж болох юм.

Харин єнєєдєр бол бусдад биш бидэнд ашиггай хууль хэрэгтэй байна. Тийм ч учраас 2006 онд ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан гэдэг. Шинэчилсэн хуульдаа лицензийн наймааг таслан зогсоох зорилгоор хувь хvмvусийн гap дээр лиценз олгохыг хориглосон. Гэвч лицензийн наймаа байсаар л байна.

Хэн нэгэн этгээд компани байгуулан хайгуулын лиценз авчихдаг. Тvvнийгээ компанитайгаа хамт єндєр vнээр зардаг.  Тэр тусмаа бvр гадаадынханд зарах нь элбэг болжээ. Харин гадаадынхан нь түүнийг томоохон биржүүд дээр худалддаг байна.  Энэ талаар хэд хэдэн баримт дэлгэе.

“World Star Energy” корпорац Монголын нутаг дэвсгэрийн 8200 хавтгай дєрвєлжин километр газарт хайгуул судалгаа хийх болон олборлох эрхийн лицензийг Лондонгийн бирж дээр худалдаж байгаа талаар мэдээлжээ. Худалдах vнээ нэг сая ам.доллараар тогтоосон байна.

Тvvнчлэн “World Star Energy” корпорац “Булган монгол” компанийн эзэмшдэг ашигт малтмалын 50 лицензийг шууд бусаар эзэмших хувиа 70 болгож өсгесєн байна. Ємнє нь 50.96 хувийг нь эзэмшдэг байжээ.

Мєн “Polo Resources” компани Монголд хайгуул хийх 26 лиценз эзэмшиж байгаагаа хvлээн

зєвшєєрчээ. Тус компанийн лицензээр нvvрс, уран, вольфром хайх эрхтэй аж. 26 лицензийн 22 нь уран, хоёр нь нvvрс, vлдсэн хоёр нь вольфромын хайгуулын лиценз.

Энэ талаар нэгэн сайтад товч мэдээлэл гаргасан байна. Нvvрсний лиценз”Polo Resources” компанийн эзэмшиж байгаа нvvрсний хайгуулын хоёр лицензийн эхнийх нь Чойр-Нялгын сав газар. Энэ газар нь олон тэрбум тоннын нvvрсний нєєцтэй.

Сvvлийн vед уг сав газраас олборлосон нvvрс нь єндєр илчлэгтэй нь тогтоогдсон гэнэ. Хоёр дахь лиценз нь Євєрхангай аймагт хайгуул хийх эрхтэй. Энэ орд газарт 12 метрийн гvнд єрємдлєг хийж vзэхэд хар нvvрстэй болох нь тогтоогджээ. Эхний 18 сард хайгуул хийх зардал нь ойролцоогоор хоёр сая ам.доллар.

Ураны лиценз

“Polo Resources” компани 617 ам километр газарт ураны хайгуул хийх 22 лиценз эзэмшдэг. Ураны хайгуул хийх лицензийн бvс нутагт галт уулын чулуулаг ихтэй. Заримд нь оросууд ерємдлєг хийж байсан юм билээ. Эхний 18 сарынхайгуулын зардал нь хоёр сая ам.доллар.

Вольфромын лиценз

“Polo Resources” компани нь вольфромын хоёр лиценз эзэмшдэг. Хоёр ордын альд нь ч єрємдлєг хийж байгаагvй. 2008 оны эхний улиралд вольфромын талбайн хайгуул хийж, єрємдлєг хийхээр тєлєвлєж байсан. Энэ төлөвлөгөө нь биелсэн эсэх нь мэдээлэгдээгүй байна.  Эхний 18 сарын хайгуулын зардал хоёр сая ам.доллар гэж мэдээлж байж.

Эдгээр лицензийг “MUC Resources”, “World Uranium Works”, “Polo Resources” зэрэг компани худалдаж байгаа юм байна. Лиценз худалдах гэрээ нь хоёр сая ам.долларын єртєгтэй гэнэ. Энэ гурван компанийн “MUC Resources”, “Polo Resources” нь монголын компани юм. Дээрх гурван компaнийг нийлvvлээд “Polo Resources Limited” компани эзэмшдэг аж.

“Polo Resources Limited” компани нь байгалийн баялаг, ашигт малтмалын хєрєнгє оруулалтын компани бєгєєд Монголд нvvрс, уран, вольфром хайх ашигт малтмалын лицензийг Лондонгийн хєрєнгийн бирж дээр худалдаалдаг юм байна.

Мєн гадаадын биржүүд дээр монголын ашигт малтмалаар барьцаалж мөнгө босгож байгаа тухай өнөөдөр манай хэвлэлүүдээр шуугиж байна. Хонконгийн бирж дээр манай улсын газар нутгийг зарж байгаа гэсэн мэдээлэл байна. www.mongolia-energy.com сайт руу ороод vз. Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хєшєєтийн нvvрсний уурхайн талаар танилцуулаад, хувьцааг нь арилжаалж байгаа гэнэ.

Хувьцааг арилжаалагч компани нь “Монголиа Энержи”. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авсан тухайн компанийн хайгуулын болон олборлолтын лицензийн хvчинтэй хугацаа нь 70 жил. Анх 1967 онд оросуудын тусламжтайгаар тус ордод хайгуул хийж 2.4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй хэмээн тогтоожээ.

Гэхдээ нєєцийг нь бvрэн тогтоож чадаагvй юм байна. Цааш нь хайгуул хийвэл 3.4-аас 4.4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй байж болох магадлалтай гэнэ. Хэрвээ энэ таамаглал vнэн бол Таван толгойн ордын дараа орохуйц нvvрсний том орд байх нь. Гэтэл хятадууд аль хэдийнэ эзэмшээд авчихсан хувьцааг нь зарж байна.

Бурхнаас ч харамлаж байсан газар, нутгийг минь лиценз нэрээр хэдхэн луйварчид гадаадынханд худалдсаар байна гэж монголын шар, бор хэвлэлүүд шуугиж байна. Гадаадынхан  манай баялагийг барьцаалж мөнгө босгоод байхад манайхан яагаад өөрсдөө энэ бүхнийг хийж болдоггүй юм, энэ дээд нөхдүүд ер нь юу бодож явдаг юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоод энэ талын мэдээллийг “нэт”-ээс хайлаа.

Ингээд нийтлэлч Баабарын бичсэнийг олж үзлээ.  ” Олон улсын том бирж дээр гарна гэдэг нэр төрийн хэрэг. Ядуу буурай орнууд энд юугаа ч гаргаж чаддаггүй. Бирж хүлээж авахгүй гэсэн үг. Дахиад л олон улсад танигдсан том компаниуд л нэр сүр итгэл даах чадвараараа дулдуйдан буурай орны ялангуяа уул уурхай ашигт малтмалыг гаргаж дөнгөнө. Бирж дээр үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үр ашиггүй, нуугдмал, хүн мэдээгүй юмыг итгэл даах компаниуд “боож баглаад” үнэлэмжийг нь дээшлүүлнэ, хувьцаа эзэмшигчид эндээс хожоо олно. Ухаан нь Монголд байгаа нэг орд газрыг үйлдвэрлэл явуулах нэртэй зүстэй компани аваад хэрхэн босгож, ирээдүйд ямар ашиг гарах тооцоог нь хийн аудитаар шалгуулж тайлангаа үзүүлбэл олон хүмүүс үүнд нь итгэн хувьцааг нь авна гэсэн үг.  Хувьцаа гаргагч хэний ч үл таних нэгэн байвал, цаад газар нь тогтворгүй байвал, ордын олдворын эрэлт бага байвал, үйлдвэр нь хэтэрхий муу технологитой бол… хувьцаа борлогдохгүй. Иймээс хувьцаа худалдаж авч буй болгон авах юмаа нягт шалгадаг. Өөрөөр хэлбэл бирж дээр гарсан болгон үй түмэн хянагчтай гэсэн үг. Бирж дээр Засгийн газрууд нэлээд амжилттай гарч чаддаг. Учир нь орчин үед улс алга болно гэж байдаггүй бололтой. Гэхдээ л зэрэглэлтэй. Америк, Японыг Афгани, Суданы Засгийн газартай захын хүн харьцуулж тооцно шүү дээ. Нэр хүндтэй бирж дээр олон компани бараа нь гарч чадсан газар хүндлэгдэнэ, итгэл хүлээнэ. Энэ бол найдвартай гэсэн тамга шүү дээ.”

Тэрээр ийн бичжээ. Түүний бичсэнийг олон уншдаг, олон хүн итгэдэг. Үнэхээр тийм байдаг байх.

Монголчуудад хувьцаа бирж, үнэт цаас гэдэг ойлголт цоо шинэ зүйл. Тийм болохоор энэ тухай мэдэхгүй нь олонхи.  Тэгэхээр монголын ашигт малтмалын лиценз хувьцаа болж гадаад бирж дээр зарагдах нь үнэхээр нэр төрийн хэрэг мөн л бол бид удахгүй боломжийн баян тансаг амьдаралд хүрэх нь гэж ойлголоо.

Гэтэл Засгийн газар бирж дээр амжилттай гарч ирж чаддаг юм бол яагаад манай хамтарсан Засгийн газар үүнийг хийхгүй байгаа юм?

Ард түмнийхээ хадгалуулсан мөнгийг казинод очиж тоглоод дуусгачихдаг тиймэрхүү л түшээдтэй бидний монголчууд дэлхийн соёлт ертөнцийн эдийн засгаа хэрхэн хөгжүүлсэн туршлагаас суралцах цаг нь хэзээ юм бол оо.

ЭРДЭМТЭН МАЛЧИН ДУГАР:Төр засгийн нэг удаагийн дэмжлэг бол “нохой хорих” төдий л ажил
Дугар гуай Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Ухаа хошуу гэдэг дэрстэй хоолойд өвөлтэй өрсөлдөх мэт сайхан өвөлжиж байна. Тэдний өвөлжөө замбараа муутай айлын гэрээс дулаанхан цэвэрхэн, тохиолог аж.

Хуурай хэвтэрт үхэр тугал тухлан хивж байгаа нь энэ өвлийг тарга тэвээрэг сайтай, тохитой давах шинжтэй. Сайн менежменттэй малчин гэвэл Дугар гуайг хэлнэ. Өвгөн эрдэмтэн Дугар гуай 1994 онд тэтгэвэрт гарч ганц хоёр жил суурин газар тухалснаа онолын мэдлэгээ амьдралд туршиж үзэхээр шийдэн 1997 онд 110 хонь, 20 ямаа, 4 үнээ, 10 адуутай хөдөө гарчээ. Шинжлэх ухааны мэдлэгээ практикт хэрэгжүүлсэн тэрээр зах зээлийн шуурганд хөл алдалгүй малаа сайн өсгөж нутгийн иргэдийг мал маллах ухаанд сургаж 6-8 хүнийг тогтмол цалинжуулан ажиллуулж байна. Одоо тэрээр 600 хонь, 300 ямаа, 40 үхэр, 50 адуутай болжээ. Энэ амжилт түүний мал маллах арга ухаантай салшгүй холбоотой. Түүнтэй бэлчээр ашиглалт, мал сүргийн талаар хуучлав.

-Та бэлчээрийг хэрхэн хуваарьтай ашиглаж байна вэ? Залуу малчдад өөрийнхөө туршлагыг хэр өвлүүлж байна вэ?

-Бэлчээрийг долоо, арав хоногийн хуваарьтай ашиглана. Ургац сайтай жил 4 км радиустай бэлчээрийг ашиглана. Өглөө бүр малыг хэвтэрээс нь босгож 1км зайтай тууж бэлчээрт гаргана. Орой хотлуулахдаа өөр зүгээс оруулна. Өглөө бүр малчиддаа малаа хэрхэн бэлчээрлүүлэх, хэдэн удаа услах, бэлчээрт хэрхэн тогтоох талаар зөвлөгөө өгдөг.

-Бэлчээрийг зохистой ашиглах нууц гэж бий юу?

-Нууц гэх юу байх вэ дээ. Гэтэл бас түүнийг зохистой ашиглах, хамгаалах талаар хувь хүний нууц байж болох юм. Тухайлбал: эр сувай буюу үржиж төлжихгүй малыг бэлчээрт удаан байлгах нь зохисгүй. Эр малыг 1-2 настайд нь борлуулах хэрэгтэй. Манай зарим малчид өөрсдийн мал сүргээр нутаг орондоо гайхуулах гэж эр үхрийг 5-6 настай болтол маллаж байна. Энэ хугацаанд асар их бэлчээр, тэжээл иднэ. Үүнийг 5-6 жил хариулахад хүний төдийн чинээ хөдөлмөр зарж байна. Үр ашиггүй байдлыг мөнгө болгож хувиргаж чадвал малчин хүний зөв ухаан тэр дээ.

- Та мал сүргээ хэр зохистой харьцаанд байлгаж чаддаг вэ?

- Манайх жилд бог 150000-200000, бод 10 заазлаж борлуулдаг. Би бэлчээрт эр сувай малыг удаан хариулахаас аль болох таталгалздаг. Ойр орчмын малчдад энэ тухай хэлж байдаг. Жил бүр эр хурга, ишгийг бараг бүгдийг заазлана. Уналга, ачлагын морь, үхрийг цөөн тоотой авч үлддэг. Ер нь сүргийн бүтэцэд онцгой анхаардаг. Үржлийн хээлтэгч малаас төл авч сүрэг сэлбэнэ. Ухаандаа охин төлөө авч үлдэнэ гэсэн үг. Гэхдээ мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бий болгоход төр засгийн тусламж дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал: мах экспортлох ажлыг зохион байгуулж өгөх, малаа эрүүлжүүлж дэлхийн зах зээлд монгол махыг тэргүүн зэрэгт хүргэх тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Энэ бол хамгийн их тусламж юм шүү дээ. Хэрэв махны экспортын асуудлыг шийдээгүй цагт малын махны үнэ өсөхгүйгээс бэлчээрийн доройтол, хомсдол үргэлж л биднийг зовоосон асуудал хэвээр байна.

- Төр засаг малчдыг үргэлж ивээн тэтгэж малчид түүнд нь дулдуйдан ган зуд тохиолдоход дээшээ хараад сууж байх юм. Таны бодлоор төр засгийн энэ дэмжлэг хэр нүдээ олсон гэж та бодож байна вэ?

-Энэ их буруу зуршил бий болсон. Малчин хүн өөрөө мал аж ахуйдаа үргэлж хөрөнгө оруулалт хийх ёстой. Мал сүргийн ашиг шим сайн байвал мөнгө их олбол тэдний ашиг, тэр олсон ашгийг өөр хэн ч хүртэхгүй. Тиймээс малчин л цагийн сайханд өвөлжөө, хаваржаагаа тохижуулах, өвс, тэжээлээ бэлтгэх гээд олон ажил бий. Манай малчид мал аж ахуйдаа хөрөнгө оруулах тал дээр муу ажилладаг. Малаас ахиухан ашиг л олохоо боддог. Зохих юм гарч байж ордог байгалийн хуультай. Гаргахгүй олно гэсэн сэтгэл л малчныг туйлдуулж байна даа. Төр засгийн нэг удаагийн дэмжлэг нохой хорьсон ажил. Малчид тэжээл, бордоо, хашаа, саравчиндаа хөрөнгө оруулж байж л дараа нь ашиг хүртэнэ шүү дээ. Засгийн газраас машин машинаар нь өвс тэжээл малчидад өгч байгааг зурагтаар хардаг. Энэ бол туйлын буруу.

- Та өвлийг хэрхэн давах талаар хэдийнээс бодож тооцоолдог бэ?

- Ер нь маш мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Зуны налгар цагт л цагийн байдлыг тодорхойлон доо. Өвөл ямар болохыг тодруулана. Тэгээд мал аж ахуйгаа төлөвлөнө. Бог малаа тийш нь гаргая, бод малаа тэнд өвөлжүүлнэ, хэдэн мал заазлах талаар бодож төлөвлөнө. Зуд болбол яах вэ? Гарц хаана байна гэх мэтээр малчин хүний өөрийн бодол ухаан чухал байдаг. Өвөл зунгүй л бэлчээрийн малыг нэг газар байлгаад байвал ямар болох нь тодорхой. Бэлчээрийн доройтол л болно. Төр засаг ч өвөлжит хүндрэхэд хаана нөөц бэлчээр байж болохыг өвлөөс өмнө төлөвлөсөн байх ёстой.

- Эрчимжсэн мал аж ахуй монголд хөгжих боломж байна уу?

- Бэлчээрийн мал аж ахуй бол манай ард түмэнд олон үеээр буян хишгээ чамгүй өглөө. Сүүлийн жилүүдэд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэх тухай их ярьцгаадаг болжээ. Төр засаг ч эрчимжсэн мал аж ахуйг өсгөн гэж их ярих болж. Гэхдээ энэ тал дээр тавьсан олон төрлийн туршилт судалгаа байдаг л байх. Миний хувьд өөрийн мал сүргийг сайжруулах, эрчимжүүлэх тал дээр нилээд ажиглалт судалгаа хийсэн. Эцэст нь нутагшсан цэвэр үүлдрийн мал монголын бэлчээрт зохицоно гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэтэл монгол орны хувьд онцлогтой. Үхэр сүрэг дээр эрчимжсэн аж ахуй гэж ярихаас бусад мал дээр эрчимжсэн аж ахуй зохисгүй.

- Баярлалаа. Манай таны зөвлөгөө манай залуу малчдад жаахан ч гэсэн мэдлэг болно гэдэгт итгэж байна.

МОНГОЛ УЛС ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХТЭЙ БҮСЭД ОРШДОГ
Сүүлийн үед телевиз, радиогоор ирэх гуравдугаар сард манай улсад аюултай газар хөдлөлт болно гэж мэдээлж байх юм. “Бас юун газар хөдлөлт вэ” гэж өөрийн эрхгүй түгшүүр төрөөд явчихлаа. Байгалийн гамшигийг манай улс төрөл бүрээр нь туулж байгаагийн хувьд дахиад хүн амьтны амь насны гарлагатай байх вий дээ бодохоос зүрхэнд шар ус хурах шиг.

Монгол улс далайгаар хүрээлсэн улс орнуудыг бодвол харьцангуй газар хөдлөлт, цунамид өртөх нь бага, барагтаа бол өртдөггүй дээ гэж бодож байтал тийм биш бололтой. Дуулахнээ харин ч хамгийн идэвхтэй бүсэд хамаарагддаг юм гэнэ. Хот суурин газрын 80 хувь, хөдөө орон нутгийн 70 гаруй хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ажээ. Ер нь газар хөдлөлт юунаас үүдэлтэй юм бол гэдгийг сонирхон интернэтээр аялаж явтал газар зүйн Г.Содном багш энэ талаар нэлээд тодорхой тайлбарласан байна.

Газар хөдлөлт гэдэг дэлхий дээрх хамгийн аймшигт, гамшигт үзэгдлийн нэг   төдийгүй  газрын гүнд урт удаан хугацааны туршид хуримтлагдсан асар их эрчим хүч гэнэт чөлөөлөгдснөөр газрын гадарга огцом хөдөлж, чичрэх үйл явц гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ ойлголтонд байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна л даа. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээс үүсдэг ажээ.

Уг байгалийн гамшигт үзэгдэлд 4000 жилийн турш 13 сая хүн үрэгдснээс сүүлийн 400 жилд нь 2,5 сая хүн, 1875 оноос хойш ойролцоогоор нэг сая хүн амь үрэгдсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. Гэхдээ энэ нь дэлхийн бөмбөрцгийн хүн амын өсөлт болон тэдгээрийн оршин суух нягтрал, орон нутгийн байрлал, тухайн газрын цаг уурын нөхцөл, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх байдалтай холбоотой гэжээ. Учир нь дээрх шалтгаануудаас гадна газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем хөгжсөн байдал зэргээс хохирогсдын тоо болон эдийн засгийн хохиролын хэмжээ хамаардаг аж. Ингээд бодохоор яалт ч үгүй аюул хөнөөл ихтэй, оюун ухаант хүн төрөлхтөнийг өмнөө сөхрүүлдэг, асар их гарз хохирол авчирдаг аймшигт үзэгдэл мөнөөс мөн гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Одоогоос яг жил гарны өмнө Өвөрхангай аймгийн Баянтээг, Баруунбаян-Улаан сумыг зааг Ар ашнай уулын орчим 5,2 магнитут буюу 6-7 баллын хүчтэй газар хөдлөлт гурваас дөрвөн давтамжтай болжээ.  Азаар хээр тал, газарт болсон тул гамшигаас үүдэлтэй хохирол учраагүй өнгөрч. Энэ нь тийм ч хүчтэйд тооцогдхооргүй хөдлөлт байсан төдийгүй монгол нутагт үе үе болж байдаг дундаж хүчтэй газар хөдлөлт байсан гэх. Аль тэртээ 1957 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн нэг салбар нь гэж хэлж болно. Аймгийн төвдөө бага зэргийн мэдэгдсэн байна лээ. Ямар ч байсан газар хөдлөлтийн бүсдээ газрын гадарга дээр нэг ч чулуугүй болсон гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт, судалгаа секторын эрхлэгч М.Өлзийбат ярилцлагандаа өгүүлжээ.

Цунамигийн үүсэл ч мөн газар хөдлөлт далайд явагдснаас үүдэлтэй. Мөн газар хөдлөлтийн түвшинд хөрсний усны хэмжээ чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Хөрсний ус ууршиж гадагшилж байх ёстой байтал гадагшлахгүй их хуримтлагдах тусам газар хөдлөлт хүчтэй болох магадлал өсдөг гэнэ. Харин Улаанбаатарын ихэнх газар нь барилга баригдаж, цардмал зам талбай тавьсан, өөрөөр хэлбэл амьсгалах нүх сүвийг нь бөглөсөн болохоор хөрсний ус нь уурших ёстой хэмжээндээ ууршихгүй хадгалагдаж, үүнээс болж газар хөдлөлтийн түвшин нь долоон балл биш түүнээс ихэссэн байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Долоон баллын газар хөдлөлтийг ч тэсвэрлэхэд бэрх  барилга байшингууд Улаанбаатараар нэг бий. Дээр нь нийслэлийн хот зохион байгуулалт ихээхэн алдагдсан, инженерийн шугам сүлжээн дээр элдэв байгууламж нь баригдсан, далан суваг шуудууг хааж боосон гээд бодохоор газар хүчтэй хөдөллөө л бол нийслэл хот маань багахан баллын хөдлөлтийг ч даалгүй сүйрч мэдэхээр…

Түүхэн дэх дэлхийг донсолгосон гамшигт газар хөдлөлтүүдийн нэг нь Португаль, Лиссабоны газар хөдлөлт гэж үздэг байна. Энэ нь 1755 оны 11 сарын 1 ний, өглөөний 9цаг 40 минутад болсон байна. Газар хөдлөлтийн эхний үед хүч нь сул байснаа богино хугацааны дараа түлхэлтийн хүч нэмэгдэн газар хөдөлж эхэлсэнээс хойш 6 минут болоход хотын ихэнх хэсэг нь эвдэрхий балгас болсон байв. Оршин суугчдын зарим нь далайн боомтод хоргодохоор очсон боловч 10 цагийн үед тэнгист 6–15 метр хүртэл өндөр давалгаа (цунами) үүсч, эрэг орчмын 1 км хүртэл өргөнтэй зурвас бүс усанд автаж, аврал эрж очигсод бүгд усанд живсэн эмгэнэлт явдал болжээ. Хүчтэй түлхэлтийн улмаас бүтэн үлдсэн ихэнх барилгууд эвдэрч, ойр орших уулнаас олон тооны нурангууд үүсч, шороо утаан үүл бий болж, салхины хүч ширүүссэний улмаас 6 өдрийн турш түймэр гарсан байна. Лиссабон хот болон түүний ойр орших 235 мянган оршин суугчдаас 70 мянга нь нас барсан байна. Уг газар хөдлөлт нь 40 сая хавтгай дөрвөлжин км квадрат талбай буюу Баруун болон Хойд Европын ихэнх хэсгийг хамарчээ. Чичирхийллийн долгионоос үүссэн далайн давалгаа нь Хойд Африк, Испани, Британийн арлууд, Голланд ба Энэтхэг хүртэл тархаж байсан тухай түүхэнд үлджээ.

ЧОНЫН УДАМТ МОНГОЛЧУУД ШҮТЭЭНЭЭ ХӨНӨӨЖ ДУУСГАХ НЬ ЭЭ
photo source:kkpaa.mn

“Зэрлэг гахайн элэг авна, чонын элэг, тархи, ходоод авна, тарваганы хүн мах, бөөр авна, хүдрийн заар авна, мөн эдгээрийг зарна” гэх зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сонсож харж байдаг болж. Үүний цаана ашиг хонжооноос гадна өвдөх өвчингүй, зовох зовлонгүй болох гэсэн хүний хүсэл байдаг. Өвчин зовлонд дийлдэн шаналахын цагт яаж ийгээд хөл дээрээ босохын хүслэнд автагч хүмүн өөрийн өчүүхэн амины төлөө өөр нэгэн халуун амийг хөнөөн байж эдгэнэ гэдэг байж болшгүй нүгэл мөнөөс мөн билээ.

Амьдрахын төлөө тэмцэгч аливаа амьтан зөн совингоороо үхлээ мэдрэхийн цагт бүхий л биеийг нь айдас түгшүүр, уур хилэн эзэмддэг. Энэ асар их сөрөг энерги шингэсэн эд эрхтэн хэн хүний өвчилж шаналсан биед нэмэр болохоосоо, нэрмээс болох нь илүү бус уу. Мөн зэрлэг амьтны биед хүний биеийн дархлаанд дийлдэшгүй бактери вирус олноороо байдаг тул ямар ч ариутгал боловсруулалтгүй, чанаж болгохын төдийд идэж хэрэглэх нь аюултай гэж өнөөгийн анагаах ухаан анхааруулдаг.

Орчин үеийн бясалгагчид амьтны арьсан эдлэл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь тэдгээр амьтдын амьд ахуйнх нь үйлийн үр арьсанд нь шингэсэн байдаг тул өчнөөн амьтдын үйлийн үрийг давхар тээж явдаг гэж үздэг. Байгаль эх нэг ч амьтан илүү төрүүлдэггүй, бүх юм байгалийн шалгуур зохицолд багтдаг болохоор тэд ч бас байгалийн хуулийн дагуу амьд явах эрхтэй.

Хүний мунхаг бодол, шунал тачаалын золиосонд олон араатан амьтан, жигүүртэн шувуу эрсдэж, зарим нэг нь дэлхийн ан амьтадын жагсаалтаас бүрмөсөн хасагдаж байгаагийн нэгээхэн хэсэг нь Монгол орны нутаг дэвсгэрт тэмдэглэгдэж байснаа улаан номонд орж улмаар үүрд алга болсоор байна.

Хангайн чимэг халиун буга цусан эвэр, чивнээсээ, согоо савнаасаа, хүдэр заарнаасаа, баавгай арьс, савраасаа, тарвага, булга арьснаасаа болж ангуучдын гарт өртсөөр ховордсон бол, зэрлэг гахай, бор гөрөөс махан идэшт хүмүүний хүнс  болсоор өдгөө нүдний гэм болжээ.

Жинхэнэ анчин, гөрөөчид хангай дэлхийдээ залбирч, мөргөж гуйж, ганзага мялаах төдий анд морддог байсан бөгөөд аливаа ан, амьтаны хээлтэй үед, хөхүүл үед, ороо нийлүүлгийн үед, төрөх цагт нь агнах, үүр ичээнд нь устгах, хуран чуулж буй амьтад, сүргийн манлай, содон төрхтэй амьтаныг, мөн үр төлийг хомроголон устгахыг эрс цээрлэж байжээ. Харамсалтай нь сүүлийн үед бууны цэц, машины хурдаар ааглаж, харагдсан бүхнээ буудаж, шархдуулан хаях, мөнгөний төлөө хайр найргүй хядсаар, анчин хүний сахих ёстой цээрлэл бүхнийг уландаа гишгэж байна.

Замын-Үүдийн гаалиар  саяхан бүхээгтэй автомашины хананд давхар хана хийж 64 ширхэг хөлдөөсөн чоно гаргах гэж байсан этгээдийг гаалийн байцаагч илрүүлсэн тухай “Өдрийн сонин”-д (2010.01.27) мэдээлжээ.

“Монголын нууц товчоо”-нд Монголчуудын язгуур гарлыг тоочин өгүүлэхдээ Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гатлан ирж, Бурхан халдун уулнаа амьдран суусан домгоор эхэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр монгол хүмүүс өөрсдийгөө чонын хийморьтой улс хэмээж талын хөх чонын дайчин эрэмгийгээр бахархдаг. Харин одоо бол чоно шиг анагаагч эрхтэнтэй амьтан үгүй болсон бололтой. Ходоод муудвал ходоодыг нь чанаж идэж, тархины цус харвалтанд тархийг нь сайн гэх мэтээр хаях эрхтэн үгүй болж, тэр ч бүү хэл шагайг нь түлхүүрийн оосортоо зүүгээгүй бол монгол эр биш болчих байгаа гэхэд хилсдэхгүй.

Чонын тархи зарна гэсэн зарын дагуу утасдахад толгойны ясыг нь авчирч чоно мөн гэдгийг нь батлаад тархийг нь авч өгдөг гэнэ. Иймэрхүү бизнес томоохон эмнэлгүүдийн гадуур нууцхан явагддаг аж. Тэд тухайн эд эрхтээг яаж хэрэглэх тухай ямар ч эмч, домчоос дутуугүй зааж өгөөд мөнгөө авна. Тэр ч бүү хэл буудсан чоноо цус нөжтэй нь машин дээрээ шидчихээд хотын гудамжаар гэгээн цагаан өдөр гайхуулан давхих мөхөс бодолтнууд ч өвлийн цагт тааралдах нь бий

Малын дайсан чоно ихэслээ, хядаад бай гэсэн нэгэн цагийн эндүүрэл энэ цагт сэргэн амилжээ. Угтаа бол чоно өсөж үржээд байгаадаа бус, түүний идэш хоол болох буга, гөрөөс, тарвага, зээрийг хүмүүн бид хядаад, худалдаад дуусгаж байгаа тул амьдрахын эрхэнд хаа сайгүй яваа, хариулгагүй мал руу дайрдаг болсон гэнэ.

Чоноо устгасан Европын орнууд, америкчуудын алдааг шинэ зуунд бид давтах гээд байна уу даа гэж сонин хэвлэлээр цөөнгүй л сануулсаар байна. Чоныг устгаснаар өвсөн тэжээлтэн амьтан үй олноор өсөж үржин, ургамал, бэлчээрийн нөөц алдагдан, амьтны гаралтай халдварт өвчин газар авсан гэдэг.

Эцэст нь чоноо дахин нутагшуулах ажилд асар их зардал гаргасан аж. Зэрлэг ан амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенци гэж бий. Уг конвенцид Монгол улс нэгдсэн бөгөөд энэ конвенцийн заалтад чоно ховордсон ангилалд орсон, агнахыг хориглосон байдаг. Дээрх конвенцид нэгдсэн орон хэрвээ чоно агнаж экспортлохоор болвол Олон улсын байгууллагаас заавал эрх, зөвшөөрөл авдаг юм билээ. Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Эндүүрлийн харанхуйд эх байгалийн амьд ертөнц устан үгүй болж байгаа эмгэнэлийг яах вэ та минь ээ” гэсэн “Өнөөдөр” сонин (01.29) сэтгүүлчийн үгийг энд дахин дамжуулахыг хүслээ.

Амьд байгаль өөртөө хатуу ширүүн хандсан бүхнээс аймшигтайгаар хариугаа авсаар ирсэнийг үеийн үеийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хамгийн наад захын жишээ татахад, өнөөдөр нэг анчин ан хийж ашиг хонжоо олсон байхад дараагийн нэг өдөр хоттой хонинд нь чоно орох ч юм уу, аргамжаатай морийг нь боохой зооглодог тухай эгэл ардын дунд яригддаг. Үүнийг Монголчууд хангай хариугаа авч байна гэдэг.

МУУ ЗАСАГЛАЛ ДЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГ НЭМВЭЛ ДАМПУУРАЛ
Алтыг ялж, эгэл хүнийг үнэлэх

Асгаруулсан цусаараа ядуу ардыг байгуулсан

Атомын энэ зууныг хэн бүхэн мэднэм Адгийн томьёог нь мэдэхгүйд уур минь хүрнэ

гэж Төрийн соёрхолт, яруу найрагч Р. Чойном шүлэглэсэн байдаг.

Энэ шүлгэнд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын голыг нь олоод хэлсэн мэт. Манай улсад тав дахь эрчим хүчний эх үүсвэрийг барих талаар сүүлийн үед нэлээд яригдах болсон. Энэ асуудлыг Засгийн газар судалсны үндсэн дээр өөрийн орныг төдийгүй өмнөд хөршийн зарим  аймгийг  цахилгаанаар хангах хэмжээний томоохон атомын цахилгаан станц барих талаар зөвлөлдөж эхэлжээ.

Гэтэл гадаадын ихэнх улс орнууд өнөө үед атомын цахилгаан станцаас татгалзах болсон. Учир нь энэ төрлийн цахилгаан станцаас гарах сөрөг үр дагавар, түүнээс ялгарах хор хөнөөлийг дэлхийн эрдэмтэн судлаачид зогсоож чадахааргүй хүнд байдалд орчоод байж байна. Яагаад манайхан бусад улс орнуудын татгалзаад байгаа асуудлыг заавал шийдэх гээд толгойгоо гашилгаж байгаа нь үнэхээр сонин байна.  Зарим нэгэн нь атомын цахилгаан станцаас гарч болох хор хөнөөл, аюул, эрсдэлийг тооцож үзэхгүй л байх шиг.

Атомын станцаас гарах хог хаягдал нь хүн, амьтны бие бүтэц, физиологит болоод байгальд ямар аймшигтай хор учруулдагийг хүн төрөлхтөний амссан хамгийн сүүлчийн сургамж буюу 1986 оны Чернобылийн атомын станцын дэлбэрэлтийн гашуун түүхээс харж болно. Атомын станцын хөр­гөл­тийн системээс үүдэл­тэй том осол  1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украйны Чернобылийн  станцад болж байсан. Тухайн үед дэлбэрэлтийн улмаас 160 мянган метр квадрат талбайд цацраг идэвхт бодис агаараар дамжин тархсан гэдэг.

Цахилгаан станц дэлбэрэх үед 45 хүн амиа алдсан бол дэлбэрэлтийн дараагийн үед цацраг идэвхт бодисонд 93 мянган хүн хордож амиа алдсан тухай су­дал­гаа бий. Иймээс үүс­сэн хор хөнөөлийг багасгах гэж 600 мянган мэргэжилтэн эрдэмтэд ажиллсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Цацраг идэвхт бодисын нөлөөллөөс тухайн бүс нутгийн амьтад хүртэл ургийн гаж хувиралд орсон байдаг. Тухайлбал туулай шиг том хулгана бий болсныг эрдэмтэд олж тогтоосон байсан. Одоо хүртэл дэлбэрэлт болсон газрын эргэн той­рон дахь 30 киллометр га­зарт онцгой хам­гаалалтын бүс тогтоо­гоод байгаа. Энэ аймшигт явдлаас хойш Чернобылийг орхигдсон хот гэж нэрлэх болсон. Үүний хажууд манай Хонгор суман дахь амьтдын гаж үзэгдэл юу ч биш.

Ингээд бодохоор атомын цахилгаан станц ба­рих нь асар том эрс­дэл дагуулсан алхам юм. Байгаль орчны бодлогын гол зорилго нь дэлхий дээрх амьдралыг уртасгахад оршиж байдаг.

Ураны нөөцтэйгээр нь Дорнод аймгийн Мардайн дэргэд атомын цахилгаан станц барих сурагтай байна. Хэрвээ хэзээ нэгэн цагт хууль, дүрэм нь батлагдаад атомын станц байгуулахаар болбол  126 мян км.кв нутагтай, онгон байгаль маань бүр цаашлаад монгол улс цацраг идэвхит хог хаягдалын уурхай болохын хажуугаар олон шинэ нэр төрлийн өвчин эмгэг гарахгүй гэсэн үндэслэл байхгүй шүү дээ.

Дорнод Монголын тал нутагт төрж өссөн залуу хүний хувьд эх нутгийнхаа онгон байгалийн эвдэн сүйтгэхээс харамсаж байна.  Халх Нөмрөгийн уудам тал, Эрээний нуруу,  Хөх нуурын хөндий, Соёлз уул, Угтам уул, Мэнэнгийн их тал.  Монголын энэ их уудам цагаан талд зээрийн сүрэг дураа бэлчдэг. Талын саарал чонын эх орон. Яхь нуур, Буйр нуур, Хөх нуур шувуудын чуулдаг газар. Зэрлэг цэнхэр тагтаа, усны шувуугаар элбэг. Цагаан хөндийн рашаан,  Утаат минчүүр- рашаантай шавартай. Уул уурхайн хөгжил энэ бүх зэрлэгонгон байнальд заналхийлнэ.  Энэ бүхэн сүйтгэгдэж устана гэхээс сэтгэл минь зовж, уур минь хүрч байна.

Дэлхийн ураны талаарх статистик мэдээнд нэр нь ч ордоггүй байсан Монгол өнөөдөр 61.9 мян тонн нөөцөөр 14-т жагслаа. Ураны нөөцөөрөө манай аймаг дэлхийд дээгүүр орно. Гэхдээ байна гээд түүнийг бодлогогүй ашиглаад эхлэх юм бол хөгжил биш сүйрэл авчирна. Тийм учраас Ашигт малтмалын хуулиа нэлээд чамбайруулж, дараа нь ашиглах тухай яримаар санагддаг.

Гурванбулагийн ордоос зүүн өмнөд зүгт 25км-д байрлах Мардайн ураны орд нь 1970 онд Монгол, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу тусгайд нь төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгуулгууд оролцон 1990 он хүртэл гүйцэтгэжээ.

Дорнодын ураны ордуудыг тvшиглvvлэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох vйлдвэрийг 2 сая тонн хvдэр олборлох хvчин чадалтайгаар байгуулж тeмeр зам, eндeр хvчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гvний малталтын уурхайн барилга байгууламж баригдсан байдаг. Дорнодын ордын 2-р хүдрийн биетийг ил уурхайн аргаар 1988 оноос 1995 оны эхний хагас хүртэл ураны хүдэр олборлож байсан аж.

Гурванбулагийн орд газрын төв хүдрийн биет болон, Мардайн голын орд газар дээр далд аргаар олборлох төлөвлөгөөтэй гүнийн уурхайн ажлууд хийгдсэн байна.

Ураны нууц буюу Мардайн ордын талаар зарим мэдээлэл

Мардайн ураны талаар тодорхой материал, тоймтой тоо баримт одоогоор бараг байхгvй гэж болно. Дээрхэн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хаалттай сэдэв байсан. Энэ тухай тагнуул туршуул, ганзагын наймаачин, бизнесмен, сэхээтэн, ажилчин бас архичин хvртэл сонссон дуулсан. Нэг тонн байгалийн уран нь эрчим хvчний хэрэгцээгээр 10000 тонн газрын тос, 14000 тонн нvvрстэй тэнцэнэ. Зєвхєн ингээд л бодоход ямар гайхамшигтай эрдэс болох нь ойлгомжтой юм.

Бас бид Нагаска, Хорисимагийн гунигт тvvхийг мэдэх учраас ураны хєнєєх чадавхийг алхам тутамдаа санавал зохино. Мардай ордын гол онцлог нь тvvхэн замналынхаа 25 жилд газрын зураг дээр ч тэмдэглэгдээгvй, ус цаг уурын мэдээнд ч ордоггvй “чрезвычайный” бvс байв.

1980-аад онд дэлхийн зах зээл дээр уран нэг кг нь 112.7 ам доллар хvрч байжээ. Тэр үед манай урааныг Зөвлөлт ах нар олборлохдоо нэг кг -ыг нь хэдэн доллараар тооцож байсаныг миний бие  харин олж мэдэж чадсангүй ээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр монгол улс маань 83 мянган тонн ураны  нөөцтэй хэмээн тогтоогдсон нь дэлхийд тогтоогдсон нөөцийн 1,8 хувь бөгөөд дэлхийн жилийн хэрэглээг нэг жил хангах нөөц гэнэ. Өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд ашиглаж байна. АНУ 103, Франц улс 58, Япон 55, ОХУ 31, Өмнөд Солонгос 20, Англи 19, Канад 18, Герман 17, Энэтхэг 16, Украин 15, Хятад, Швеци 10, Испани 8, Бельги 7, Чех 6, Словак, Швейцарь 5, Финлянд, Венгри 4, Аргентин, Бразили, Болгар, Мексик, Пакистан Өмнөт Африк тус бүр 2, Армени, Литва, Нидерланд, Румын, Словени тус бүр 1 атомын цахилгаан станцтай аж. Франц улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88, Литва 68.6, Словени 56.1 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг байна.

Цөмийн эрчим хүчний эзлэх хувийн Ази тивээр авч үзвэл, Өмнөт Солонгос 44.7, Армени 42.7, Япон 29.3, Энэтхэг 5.5, Пакистан 2.8, Хятад 2 хувь байна. Гэхдээ шинээр барьж буй атомын цахилгаан станцуудын хувьд арай өөр дүр зураг ажиглагдаж байна, тухайлбал одоо баригдаж байгаа 28 станцын 16 нь хөгжиж буй оронд баригдаж байгаа гэнэ. Энэ мэт хөгжилөөр сул дорой улс орнуудад буй байгалийн баялагийг түрүүлж эзэмшихийн төлөө  тэмцэл газар хүчтэй өрнөж байгааг бид харж байна.

“Адагт үлдсэн тэрбум” номонд уул уурхайгаар “амьдардаг” орнуудын бараг 80 хувь нь хөгжөөгүй орнууд гэж бичсэн нь үүнийг батлана.  www.wikipedia. com дээр энэ тухай бичихдээ ашигт малтмалаар хөгжихдөө “адагт үлдэх” эрсдэлтэй 60 орны дотор манай улс багтжээ. Эл жагсаалтаас гарахын тулд манай орон сайн засаглал буюу хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагууд, шүүх, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх шаардлагатай гэнэ.

Үүний тод жишээ нь Норвеги улс. Норвеги ашигт малтмалаар “амьдардаг” орон мөртлөө хөгжиж чадаж байгаагийн шалтгаан нь уул уурхайн салбараа хөгжүүлэх, байгалийн баялгаа ашиглахаас урьтаж тус улсын ардчиллын институцууд бүгд “байрандаа” оччихсон байсан явдал гэнэ.

Харин манай орны хувьд дээрх институцууд бэхжээгүй байхад байгалийн баялгаа ашиглах гэж яарч байгааг “Муу засаглал дээр байгалийн баялгийг нэмбэл дампуурал гэсэн хариу гардаг аксиом бий.

“Монгол Улсыг хоцрогдсон орон. Хєгжилтэй орны хойноос хөөгөөд хэзээ ч гvйцэхгvй. Харин орчин vеийн технологиор амдаж, нэг тєвшинд очих боломж бидэнд байна” зарим судлаачид гэж үзэж байгаатай санал нийлж  байгаа боловч  тэрхүү торчин үеийн технологи нь заавал атомын цахилгаан станцыг барих, ашиглахад чиглэгдсэн байх юм гэвэл ногоон үзэл баримтлалыг дэмжигч залуу хүнийхээ хувьд эрс эсэргүүцэж байна. Яагаад гэвэл түүний үр дүнд байгаль орчинд цацраг идэвхит бодисын хаягдал тарж хордуулахаас гадна нийгэмд ямар асар их хор хохиролтой.

Хэрвээ атомын цахилгаан станц баривал манай улс хэдхэн жилийн дотор зүүн азийн цацраг идэвхит бодисын хог хаягдалын гол цэг болох магадлалтай гэж ярьдаг “Ногоон эвсэл” ТББ-ын тэр­гүүн О.Бум-Ялагч гуайтай санал нийлж байна аа.

Нөгөөтэйгүүр атомын ца­хилгаан станцын хөр­гөлтийн системд маш их ус шаардагддаг болохоор манайх шиг усны нөөц багатай улсад маш том аюул, эрсдэл дагуулна. Иймээс Атомын цахилгаан станцыг барих асуудлаас татгалзах хэрэгтэй.

МАРТАГДСАН УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭЖ БЭЛЧЭЭРЭЭ АВАРЪЯ
Тэртээх хорин жилийн өмнөх ардчилсан нийгэм монголын мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан билээ. Зах зээлийн харилцаанд шилжиж нэгдлийн малыг хувьчлан малчдад өгснөөр малынхаа тоо толгойг өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой малчид 97 мянгад хүрчээ.

Ингэтлээ нэмэгдэх болсон шалтгаан  нь нэг талаар тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд олноор үүдээ барьж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ажилчид амьдрахын эрхэнд хөдөө гарч мал маллах сонголт  хийхэд хүрсэн гэж хэлж болно. Эндээс л өнөөх нийтийн өмчид байгаа байгалийн үнэгүй нөөц – бэлчээрийг хуваарьгүй ашиглах зам нээгдсэн гэсэн үг. Бэлчээрийн доройтлын түүх ийнхүү эхэлжээ.

Малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа алдагдав. Уг нь Монгол улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй, үүний 112.8 га буюу 72.1%-ийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг юм байна. Мал аж ахуйн салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, хөдөө аж ахуйн нийт бүтээгдхүүний 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг хувийг ажлаар хангаж, 627,3 орчим тэрбум төгрөгний өртөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үндсэндээ МАА-н салбар нь хүн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь эх сурвалж болж байгаа юм.

байгалийн энэхүү арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах талаар бид харин ямар бодлого баримталж байгаа билээ?

Бэлчээрийг доройтуулж буй гол хүчин зүйл нь бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах арга техник дутагдалтайн дээр зах зээлийн нөхцөлд зохицсон бэлчээрийн зохистой менежмент, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой хэмээн “Ногоон Алт” хөтөлбөрийн зохицуулагч Док.проф Д.Дорлигсүрэн тайлбарлаж байна.

Сүүлийн үед бидний амны уншлага болоод байгаа байгалийн гамшиг, үер ус, ган гачиг, үүн дээр бэлчээрийн даацыг хэтрүүлж, эмх замбараагүй ашиглах, нэгнээсээ өрсч идүүлэх гэсэн өрсөлдөөн, тэмцэл, уст цэгийг тойрон нэг л газраа бөөгнөрч, нүүлгүй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нөхөн сэргээлтийг хийдэггүй, тариалангийн ашиглалтгүй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нөлөө, усан хангамжийн дутагдал гээд олон зүйлээс болж бэлчээрийн доройтол бий болоод байна. Энэ бүх хүчин зүйл бэлчээрийн доройтлыг үүсгэж монгол орныг хараа бэлчээм уудам талгүй болгож байна шүү дээ гэж бодохоор манай байгаль экологийн систем бүхэлдээ алдагдчихжээ гэсэн бодол өөрийн эрхгүй бууж байна. Даанч эмзэглэмээр юм.

Малчид дуртай газартаа өвөлжөө, хаваржааны шав тавьж, бэлчээрийн улирлын хил, зааг алдагдахад хүрсэн. Түүнчлэн малчдын бэлчээрийг улирлаар сэлгэн нүүж ашигладаг тэр уламжлал бараг мартагдаж байна. Ургамал сэргэн ургах үед бэлчээрийг амраахгүй, байнга ашигласнаас болж бэлчээр улам доройтсоор… Уст цэгийн ойролцоо 1-5 км-ийн тойрогт бэлчээр хүчтэй талхлагдаж, халцгай газрын хэмжээ нэмэгдэн, ургамлын өндөр 3-5 см-ээс хэтрэхгүй, зүйлийн бүрэлдэхүүнээр тун ядмаг болж, мал иддэггүй хог ургамал ихэсч байгааг бид нүдээрээ харж байна.

Малын хэт төвлөрөл үүссэн уст цэг, хот, суурин газрын ойролцоо бэлчээрийн даацыг 1.3-11.4 дахин хэтрүүлсэн нь цаашдаа энэ бүс нутагт мал сүргээ өсгөх нь байтугай мал маллах боломжгүй болохоор юм. Уул уурхайн салбарынхны ашигласан газарт нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь мөн л хөрс шороонд муугаар нөлөөлж, цөлжилтийг ихэсгэх гол нөхцөл болоод байна. Алт олборлох технологийг зөв баримтлаагүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс байгаль орчныг доройтолд оруулах нөхцөл бүрдүүлж байгааг олон гол, горхи ширгэсэн гашуун сургамж бэлхэнээ нотолж байна шүү дээ.

МАА хөгжүүлэх боломжтой 812 мянга гаруй га газрыг хагалж атаршуулан орхисон нь хөрсний элэгдлийг нэмэгдүүлж, цөлжилтийг түргэсгэсэн. Хаврын хавсаргаар хөрсний өнгөн хэсэг хийсч, элсээр шуурч, ойр орчмын бэлчээрийг дарснаас тухайн бэлчээрийн үндсэн ургамлын ургах боломж буурч, хог ургамал тархах нөхцөл бүрдүүлж байх жишээтэй.

Бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг тухайн бэлчээрт барих нь бэлчээр доройтох, цөлжих үйл явцыг улам хурдасгадаг аюултай. Бэлчээр доройтохын хэрээр тэнд маллах малын тоо, ашиг шимийг бууруулахад хүрдэг. Энэ нь ирээдүйд урт хугацааны туршид ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно. Манай орны нийт газар нутгийн 70-80 орчим хувийг эзэлж буй бэлчээр доройтож, цөлжих нь экологийн сүйрэлд хүргэх аюултай. Иймд эдийн засаг, нийгмийн болон экологийн энэхүү бодит аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөндөө тохирсон мал, малчинтай байх нь юуны түрүүнд шаардлагатай ажээ. Манай улсын нийт бэлчээрийн талбай 130-140 мянган га-д эргэлдэж байсан. Энэ хэмжээний бэлчээрт сүүлийн 72 жилийн дунджаар тооцож үзэхэд, жилд 23.9 сая мал адгуулж байсан байх юм. Ийм тооны мал сүргийг 123-140 мянган малчин маллаж байсан байна. Нөгөө талаар манай улсын 113-115 сая га бэлчээр ашиглах, 60-70-аад оны үеийн га-гийн ургацаар баримжаалан бэлчээрийн даацыг тооцоход, жилийн дунджаар 51.8 сая орчим хонин толгойд шилжүүлсэн малыг адгуулах экологийн чадавхи одоо ч байгаа хэмээн эрдэмтэд судалжээ.

Муу л бол баруун талын хар овоохой гэгчээр ямаан сүргээ бэлчээрийн талхлалтын гол буруутан болгоод байсан. Ямаанаас авах ноос ноолуурын ашиг шим түүнийг ингэж тэнгэрт хадтал өсгөхөд гол үндэс болсон. Хэдийгээр бэлчээр доройтуулах хүчин зүйлд нөлөөлдөг амьтан мөн боловч дан ганц ямааг бууруулснаар асуудлыг шийдэхгүй. Малчдын санаа сэтгэлийг зовоосон асуудал яалт ч үгүй бэлчээрийн талхлалт болоод байна. Орон нутгийн бэлчээрийн чанар нэлээд муудаж байгаагийн дээр өөр аймгуудаас отроор ирж байгаа малчид бэлчээрийг ихээр талхлаж байгаа тухай тэд ярьцгааж байна. Цаашид төрөөс отрын бүс нутаг байгуулж, тодорхой хариуцлага, журамтайгаар оторлуулах ажлыг хийх хэрэгтэйг ахмад, туршлагатай малчид өгүүлж байна. Бэлчээрийн мал аж ахуйд сайнаар нөлөөлөх хүчин зүйл нь байгалийн нөхцөл байдал бөгөөд түүний шалгаралын үр дүнд тухайн орон нутгийн өвөрмөц нөхцөлд илүү дассан мал сүрэг зонхилон өсөж ирсэн түүхэн уламжлалтай. Гэхдээ таван хошуу малын тархан байршсан байдал газар орны байгаль экологийн нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байна. Энэ нь биологийн болоонд экологийн тодорхой нөлөөлөл болон олон зуун жилийн бэлчээрийн маллагааны явцад бүрэлдэн тогтсон малын дасан зохицох онцлогоор тайлбарлагдах аж. Иймд ахмад малчид хоцрогдсон гэж тээр шаагддаг уламжлалт мал аж ахуйгаа сэргээх цаг нэгэнтээ болсон гэдгийг сануулж байна.

АВТО МАШИНЫ УТААНД СЭТГЭЦ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЭН ХОРТОЙ ХАР ТУГАЛГА АГУУЛАГДДАГ
Хvvхдийн гэмт хэргийн гаралт єдрєєс єдєрт нэмэгдэж буйг бид улиглан ярьсаар байгаа ч учир шалтгааныг нь нийгмийн ороо бусгаа байдал, зурагтын  дэлгэцээр байнга гардаг хvчирхийлэл, садар самууны гэмт хэргvvдтэй л холбон ойлгож ирсэн. Тэгвэл анагаах ухаан энэ талаар арай єєр тайлбар єгч байна.

Нэгэн цагт vе тэнгийнхэн маань хар тугалгаар хvндрvvлсэн тэвэг єшиглєж, том багагvй л тугалга хайлуулж тоглодог байлаа. Аав, ээжvvд бага хvvхдээ айж цочсон vед нь хайлсан тугалгаар ширэглэн, айдсыг нь хєєж зайлуулдаг дом одоо ч бидний амьдралд бий. Мєн хvvхдvvд тугалган цэргээр тоглоомынхоо тавиурыг дvvргэж, тэднийг барихдаа барьж, идэж vмхлэн наадаж байхад бид єхєєрдєн харж суудаг. Энэ бvхэнд тугалга хэмээх металл дурдагдаж байгааг та анзаарсан байх. Єєрєєр хэлбэл, бидний єдєр тутам хэрэглэдэг гэр ахуйн засал чимэглэлийн болон vсний будаг, бензин, хэрэглээний ус, шил гээд ойр орчимд байж болох олон зvйлсээс хар тугалганы хор ялгардаг байна. Ийм хор зєвхєн гараар ч бус агаараар дамжин хуний биед шингэдэг байна.

Хvний эрvvл мєндэд хамгийн аюултай нь ховхорч байгаа будаг ажээ. Эдгээр нь vйрч, жижгэрээд тоосонцор хэлбэрээр хvний биед шингэдэг. Ингэснээр хvний цусан дахь хар тугалганы хэмжээ эрс нэмэгддэг гэнэ шүү. Мөлхөж яваа бяцхан үрс  маань хаалга, цонхноос ховхорсон будаг идчихээд инээж суухад бид тєдийлєн анзаардаггvй. Харин ч уйлахаас нь тєвєгшєєн тугалган тоглоом бариулчихаад ажилдаа улайрч суудаг улс. Энэ хооронд тэдний маань амандаа хийн зугаацдаг тоглоомууд бяцхан тархинд нь хороо шингээж л байдаг байна. Хичээл номоо гvйцэд ойлгохгvй, анхаарал нь тєвлєрч чадахгvй байгаа хvvхдvvдээ «ухаан дутуу, хэнэггvй, залхуу»-гаар нь дуудаж, зэмлэхийн оронд хар тугалганы шинжилгээ хийлгээд авахад буруудахгvй нь бололтой.

Маш хортой хvнд металлд тооцогддог хар тугалганы хор хvний оюун ухаан, эрvvл мэңцэд сєргєєр нєлєєлдєг болохыг анагаах ухаан нотолсноос хойш ДЭМБ энэ тал дээр нэлээд анхаарал тавьж байна. 80Одоогоос таван жилийн ємнє Хятадын эмч, мэргэжилтнvvд 15 орчим мянган хvvхдэд хар тугалганы шинжилгээ хийснээр хар тугалганы хор анагаах ухаанд аюулын харанга дэлджээ. Тэдгээр хvvхдvvдийн 80 гаруй хувийнх нь биеэс байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн хар тугалга илэрсэн байна. Яг ийм шалтгаанаар АНУ-ын Засгийн газар хар тугалганд хордсон хvvхдийн гэр орныг заоаж, цэвэршvvлэх бvх зардлыг улсаас дааж байх шийдвэр гаргажээ. Тайландад жил бvр 500 мянган иргэн цусны даралт ихсэх євчинд нэрвэгддэгийн 400 гаруй нь амь насаа алддаг гэсэн мэдээ бий. Шалтгаан нь мєн л хар тугалга. Бvр тодруулбал, хар тугалгатай будаг, бензин хэрэглэх явдал тvгээмэл байдгаас ийнхvv олон зуун хvн хорвоог орхидог байна.

Монголчуудын байдал ч эдгээр орнуудаас дээрдээд байхааргvй.  Хүний нүдэнд ил азаарагдахааргүй олон зүйлээс бид хар тугалганы хорыг авсаар байгаа.  Нийслэлийн агаарын бохирдлын 34 хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Хорт утаанд хар тугалга их байдаг.  Улаанбаатар хотын хөрсөнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 дахин, агаарт 2.3 дахин их байгаа бөгөөд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сvх-баатар дvvрэгт хамгийн их хэмжээгээр агуулагдаж байгаа нь тогтоогдсон .

Сvvлийн vед манай зах зээлд хямд тєсєр vнээр борлуулж байгаа тосон будаг, бензин хаанаас орж ирдэг билээ. Тээврийн зардлаа ч бодсон тэдгээрийн ихэнх хувийг урд, хойд хєрш маань нийлvvлж байгаа. Хэдийгээр Орос улс хар тугалганы хоргvй бараа vйлдвэрлэх орнуудын тоонд хамгийн тvрvvнд буюу 1920-иод оны vед нэгдсэн боловч тэр цагаас хойш яг манайхтай адил ашгийн тєлєєх зах зээлийн хямралд єртсєн. Тэгэхээр тус улсын єнєєдєр vйлдвэрлэж байгаа химийн бодис бvхий бараануудад хар тугалга огт байхгvй гэх баталгаа vгvй. Урд хєршид ч байдал барагялгаагvй. Харамсалтай нь хєрш vйлдвэрлэгчид маань хар тугалга бvхий бvтээгдэхvvн vйлдвэрлэлтээ багасгах тиим ч дуртай биш байгаа бололтой.

Єнєєдєр дэлхий нийтээрээ анхаарал тавьж байгаа хар тугалганы хор хєнєєлийн талаар манайд санаа тавьж, судалдаг хvн гэж бараг vгvй. Цус нь хєєрсєн хєгшчvvлдээ даралт буулгах эм бичээд, ой тогтоолт нь муудсан хvvхдvvдээ тусгай сургуульд оруулснаар л дээрх асуудлыг шийдчихэж байна. «Хар тугалганаас болоод хvмvvсийн даралт ихсээд байгаа юм биш vv?» гэсэн асуултыг цєєнгvй эмчид тавьсан боловч олонх нь тохуурхлаар хариу барьсан юм. Энэ тухай манай эмч нарт ямар ч ойлголт байдаггvй бололтой. Саяхны нэгэн сонин дээрээс хар тугалганы хор хєнєєлийн талаар сэтгvvлч Д.Алтантуяагийн бэлтгэн нийтлvvлсэн нэлээд дэлгэрэнгvй материалыг олж vзлээ. Тэнд єгvvлснээр бол хар тугалганы хор нь зургаа хvртэлх насны хvvхдэд илvv хєнєєл учруулдаг ажээ. Учир нь бага насны хvvхдийн уураг тархи, тєв мэдрэлийн тогтолцоо хєгжиж гvйцээгvй байдгаас бага хэмжээгээр биед нэвтэрсэн хар тугалга оюун ухааныг нь хордуулдаг байна. Ийнхvv хордсон хvvхэд єсєх тусмаа аливаа зvйлийг сєрєг талаас нь илvv ойлгож, цаг vргэлж бусдаас дорд vзэгдсээр гэмт хэргийн сэтгэл зvйтэй болдог гэнэ.

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР МАНАЙ УЛС БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Та өмнө нь нийгмийн өвчин гэж сонссон уу? Нийгмийн өвчин гэхээр л стресс дарамт сэтгэцийн гажиг гэх мэт сэтгэл зүйтэй холбоотой өвчин гэж бодож байна уу? Тийм биш шүү .

Та гадуур алхаж байхдаа эсвэл зам дагуу зарлалын самбарууд дээр сүрьеэ эдгэрдэг өвчин гэсэн тододтголтой зарлал байхыг харж л  байсан байх.  Дэлхий нийтэд СҮРЬЕЭ гэх өвчинг нигймийн өвчин гэж нэрлэдэг юм байна.

Сүрьеэгээр өвчилсөн нэг хүн жилд 15-20 хүнд халдвар тараадаг гэнэ. Дан ганц сүрьеэгийн нян туссанаар сүрьеэтэй болдоггүй. Ихэвчлэн дархлал нь сул эсвэл БЗХӨ болон уушгины өвчтэй буюу ямар нэгэн давхар өвчинтэй бол сүрьеэ тусах магадлал асар их байдаг.

Өнгөрөгч онд манай оронд  сүрьеэ туссан хүний тоо хамгийн их байсан. Сүрьеэгээр 4218 хүн өвчилсний 101 хүн нас барсан аж. Манай орон бүс нутгийн хэмжээнд тус өвчний өвчлөл өндөртэй долоон орны тоонд ороод байгаа юм байна. Үүнээс үзэхэд монголчууд бид сайн талаараа дэлхийд тэргүүлдэггүй, саар үзүүлэлтээрээ тэргүүлэгчдийн эгнээндбагтдаг байх нь ээ. Энэ бүхний цаана монголын эрүүл мэндийн салбар хэр хэмжээнд хөгжиж, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд хэр их хэмжээгээр анхаарч буйг илтгэн харуулж байгаа юм. Дан ганц эрүүл мэндийн салбар гэхгүй монголын нийгмийн орчин хэр сул дорой байгааг уг тоо баримт бас илэрхийлж байна.

Ингээд би уг өвчин туссан хүнээс зарим нэгэн зүйл лавлаж асуух завшаан тохиосон юм. Өөрийнх нь тухай ямар нэгэн мэдээлэл хэлэхгүй байх болзолтойгоор яриа өгсөн юм.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та анх энэ өвчин туссан гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

Зочин: сайн. Сайн уу? Би гадаад явах болоод эмнэлэг орж шинжилгээнүүд хийлгэсэн юм. Угаасаа гадаад явахад зарим нэгэн шинжилгээний материал бүрдүүлж ир гэж хэлдэг шүү дээ. Тэгээд эмнэлэгт уушгиныхаа зургийг авахуулсан чинь эмч нь надад чиний уушги жоохон сонин гарчээ. Чи ахиад сайн гэрэлд харуулаад зураг авахуулаад ир гэсэн. Тэгээд нэмэлт шинжилгээ өгсөн чинь сүрьеэтэй байна гэсэн дээ.

Ийм өвчтэй гэдгээ мэдээд та болон танай гэрийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?

Зочин: Манай гэрийнхэн гайхаад лам хард үзүүлээд бөөн юм болсон. Би найз охиндоо хэлэхэд надаас бараг салах байх гэж бодож байсан. Харин тэрэнд хэлэхэд намайг сэтгэлээр дэмжиж харин ч миний бодож байснаас эсрэгээр хүлээж авсан шүү. Эдгэрдэг өвчин гэж сонссон. Хоёулаа хамтдаа хичээгээд эрүүл болно оо гэсэн.

Тийм үү? Танай найз охин чинь их сайн хүн байна. Ингээд хэр хугацаанд яаж эмчилгээ хийлгэсэн талаараа хэлэхгүй юу?

Зочин: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт бараг 2 сар гаруй хэвтсэн. Тасралтгүй эмнэлэгээс хийсэн эмчилгээндээ явж нилээд хэдэн эм уусан даа. Дараа нь эмнэлгээс гарчихаад 6 сарын турш тасралтгүй эм ууж сая 12 сарын дундуураас ууж дуусгасан.

Та ямар нэгэн дэглэм сахиж байсан уу?

Зочин: Эмнэлэгт байх хугацаандаа байнга амны хаалт зүүж өвчтөний палатаар хэсэхгүй байх шаардлага тавьсан. Магадгүй сүрьеэ туссан хүмүүсийн өвчний үе нь харилцан адилгүй байдаг болохоор тэгж сэлгүүцэхийг хорьсон байх гэж боддог. Дээр нь эмнэлэгт байхад өвчтөнүүдийн ихэнх нь их турж, харлаад их л царай алдсан байдаг юм билээ.

Асуултанд хариулж уг өвчний талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэе дахин баярлалаа.

Зочин: зүгээр зүгээр. Эртхэн л эмнэлэгт үзүүлж байгаарай гэж хэлмээр байна.

Ингээд бид яриагаа өндөрлүүлсэн юм. Өнөөгийн нийгэмд хүний мөс гэдэг зүйл алдагдаж байгаа цагт уг зочны маань найз охинд би өөрийнхөө зүгээс баярлаж талархсанаа хэлмээр байна. Өвчин туссан л бол баяртай гэж хэлэх биш хамтдаа эрүүл болохын төлөө зүтгэцгээе гэж хэлэх тийм л хүмүүс монголд их байгаасай гэж хүсч байна. Ингээд  иргэд олон нийтийн эрүүл амьдрахуй хйигээд эрүүл ахуйн боловсролд бага боловч хувь нэмэр оруулах үүднээс уг өвчин хэрхэн үүсдэг, ямар онцлогтой, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг талаар товч мэдээллийн хүргэе.

Tuberculosis буюу СҮРЬЕЭ нь хүний бие эрхтэнийг тэр дундаа уушгинд нэг болон олон тооны сүрьеэгийн микробактерийн голомт үүсгэдэг ХАЛДВАРТ өвчин юм. 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох анх уг өвчний халдвар үүсгэгчийг нээн илрүүлсэн. Иймээс ч сүрьеэгийн халдвар үүсгэгчийг уг эрдэмтний нэрээр буюу кохын савханцар гэж нэрлэжээ. Одоогоос 4500 жилийн настай археологийн олдвороос сүрьеэгээр өвчилж байсан шинжтэй шарил олджээ. Үүнээс үзэхэд уг өвчин их эрт дээр үеийн өвчин гэж хэлж болох юм.  Сүрьеэгийн нянг хүн гэж үзвэл олон хүмүүсийн дундаас од болон гялалзаж байгаа алдартай нэгэн гэж хэлж болно. Учир нь  Кохын савханцар нь бусад өвчний нянгуудаас нэлээд өвөрмөц онцлогтой. Үүнээс дурдвал:

Сүрьеэгийн нян хүний      биед ороод      өвчин үүсгэхгүйгээр насан туршид ﻿хадгалагдан амьдрах чадвартай.

Сүрьеэгийн микробактери нь бусад өвчний нянг бодвол      өсөлт нь удаан хоногт нэг нь хоёр болж үрждэг.

Хамгийн зэвүүн нь уг өвчнийг үүсгэгч нян нь цасанд, газарт, спиртэнд, хүчил болон      шүлтлэг орчинд  тэсвэртэй гэнэ. Гагцхүү нарны шууд гэрэл,      өндөр температурт, болон хлор агуулсан уусмалд амархан үхдэг.

Хэрэв сүрьеэ тусчихвал уг өвчний нянг биеэсээ гаргана гээд ямар бүх биеэ задлан хувааж нарны шууд гэрэлд шаралтай ч биш. Хүний амьдралд сайн хүн гэж байхад муу хүн гэж бас байдаг. Үүний адилаар Хор гэж байхад ерөндөг гэж бас байх юм. Иймээс Сүрьеэ тусчихвал шууд эрлэгийн үүдийг татахгүй гэсэн үг.Тодорхой хэмжээгээр сүрьеэгийн эм тан ууж эцсийг нь үзэж байж там эсвэл диваажин руу явахаа шийдэх хэрэгтэй.

Нэг үе энэ өвчний нэрийг сонсоод паах пээ гэж сэжиглэн сүрьеэ туссан хүний хажууд байхаас цэрэвдэг байсан бол сүүлийн жилүүдэд хүмүүс уг өвчинг нэг их тоохоо байжээ. Уг өвчны талаар олон нийт зурагт радиогоор гаргахгүй байгаа нь иргэдэд ингэж ойлгоход хүргэсэн  байх. Сүрьеэ танаас хол байна гэж ойлгож болохгүй. Учир нь таны эргэн тойронд хүн байгаа цагт уг өвчин танд халдах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл сүрьеэгээр өвчилсөн хүн таны хажууд зогсож амьсгалж байгаа бол та уг өвчнөөр өвдөх бүрэн магадлалтай.

Гэхдээ  нэг зүйлийг анхаарч ойлгох хэрэгтэй. Тэр юу вэ гэвэл хэдий таны биед сүрьеэгийн нян орсон ч идэвхгүйгээр таны биед тээгдэж байх боломжтой. Өөөрөөр хэлбэл  сүрьеэгийн нян хүний биед ороод өвчин үүсгэхгүйгээр насан туршид  амьдрах чадвартай хадгалагдаж байдаг.  Харин унтаа идэвхгүй байгаа  нянг  бие организмын болон гадаад орчны олон хүчин зүйлүүд  сэрээдэг. Сүрьеэгийн нян нь хүний биед амьсгалаар нэвтэрч ороод далд нян үржих  үедээ цусаар тархаж дархлалын өвөрмөц болон  өвөрмөц бус тогтолцоог сэрээх ба, тухайн хүний биеийн эсэргүүцэл сайн бол өвчин үүсдэггүй байна. Чухам  энэ үед халдвар орсоноос  дархлал тогтоох, тогтол хүртэл хүний биеийн янз бүрийн эрхтэнд зовиургүй,гэрлийн болон бусад шинжилгээгээр мэдэгдэхгүй, өвөрмөц эдийн өөрчлөлт бүхий жижиг голомт сууж үлддэг байна.

Цаашлаад та өөрийгөө уг өвчин туссан эсэхээ мэдэж хэрхэн өөрийгөө хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл дараах зүйлийг уншаад асуултынхаа хариултыг олоорой.

Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

Нийгэм      болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал

Хангалтгүй      хооллолт

Архи, тамхи ,мансууруулах бодис хэрэглэх

Дархлаа      сулрах

Стресс

Дагалдах      өвчнүүдтэй байх (чихрийн шижин,       уушгины өвчин, ходоод гэдэсний      шархлаа гэх мэт)

Шинж тэмдэг:

Бие      сульдах, амархан ядардаг болох

Хооллох      дур багасах, богино хугацаанд 5-10кг турах

Шөнөөр      хөлрөх

Биеийн      хүчний ажил хийхэд амьсгаадах

Ханиалгах,      цустай цэр гарах

Нүдний      харц гялалзсан болох зэрэг тэмдэгүүд илэрдэг байна.

НОЁН ХУТАГТЫН ЕРӨӨЛТЭЙ ӨМНИЙН ГОВЬ БА ХӨРШҮҮДИЙН СОНИРХОЛЫН ДАВХЦАЛ
Монголын өмнийн говийн нуугдмал эрдэнэс агуулсан хоёр толгойн нэг болох Тавантолгойг ашиглахтай холбоотой асуудлууд ид шуугиан тарьж байна. Тавантолгойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон бөгөөд нөөц коксжих нүүрс нь 1,78 тэрбум тонн, эрчим хүчний нүүрс нь 4,64 тэрбум тонн гэж тогтоогджээ.

Тус орд нь Ухаа худаг, Бортолгой, Зүүн гэсэн хэсгүүдээс бүрдэж, Цанхи, баруун, зүүн, өмнөд гэж хуваагддаг. Одоогийн байдлаар Цанхийн хэсгийн лицензийг “Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордын ихэнх талбайг буюу 68 мянган га-г эзэлж буй энэ хэсэг төрийн мэдэлд байгаа гэсэн үг. Харин Ухаа худагийн 4 мянган га-д “Энержи ресурс” компани олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй. Үлдсэн 270 га газрын лицензийг орон нутгийн “Таван толгой” компани эзэмшдэг.

1950-иад онд Монголын геологичид хайгуул хийж ордыг нээснээс хойш хамгийн сайн судлагдсан гэж үздэг юм байна. Уг орд газарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа БНСУ, Хятад, Япон, АНУ, Бразиль, Швейцарь, Энэтхэгийн нэр бүхий консорциум, корпорациуд ирүүлээд байгаа. Олборлолт явуулахын тулд авто зам, төмөр зам тавьж, эрчим хүч, усны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй болоод байна. “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойгоос Гашуунсухайт руу 270 км хатуу хучилттай зам тавих төлөвлөгөөтэй байгаа. Усны тухай асуудал маргаантай байгаа бололтой. Учир нь тус ордоос 70 гаруй км-ийн зайд орших Балгасын улаан нуураас усаа татахаар болж байгаа нь ус ховор энэ газар,  говийн баян бүрдийн эх ундрагыг сүйтгэж мэднэ гэдэг утгаараа орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад байна.

Ордын олборлолтын хугацааг 30 жилээр тооцоолж, 15 жилийн усны нөөцийг энэ нуураас хангахаар төлөвлөжээ. Дэлхийн зах зээл дээр 1 тонн коксжих нүүрс 150 орчим доллар, боловсруулсан коксны үнэ 350 орчим доллар байна. Гэтэл манай улс өнгөрсөн оны турш урд хөрш рүү 75 доллараар гаргасан байдаг. Үүнийг одоогоор өөр худалдан авагч байхгүй, өрсөлдөөнгүй учраас гэж тайлбарлаж байгаа. Ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлоод байвал манайд аж үйлдвэр хөгжихгүйгээр барахгүй эдийн засагт асар их алдагдалтай тухай эдийн засагчид сануулсаар байна.

Тавантолгойн гэрээ хэлэлцэгдэж байгаа энэ үед Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замын асуудал яригдаж эхэлллээ. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Монголын алт”, “Болд төмөр Ерөө гол”, “Энержи Ресурс” компаниудад Нарийн сухайт, Гашуун сухайт, Шивээ-Овоогоор өмнө зүг төмөр зам тавих зөвшөөрөл олгосон.

Монголын Засгийн газар Таван толгойн ордоос урагш 260 км, эсвэл Сайншандаар дамжуулан хойд хил хүртэл 4000 км төмөр зам барихын аль нь ирээдүйтэй вэ гэдэг сонголтын өмнө ирээд байгаа энэ үед эрхийг хэрэгжүүлэхийн төлөөх компаниуд өөр өөрийн үндэслэлээ гарган, цэц булаалдан мэтгэлцсээр байна. Өргөн, нарийн царигийн төмөр замын тухай талцаж байгаа нөхдүүд нэг нэгнээ Оросын эсвэл  Хятадын гар хөл боллоо хэмээн дайр давшлах болов. Монгол улсын эрх ашгаас гадна хоёр хөршийн аль алиных нь эрх ашиг, сонирхол Таван толгойд байгаа. Иймээс зуун зуун дамжсаар ирсэн хятадаас жийрхдэг монголчуудын болгоомжлол, мөн өнгөрсөн далан жилийн турш ноёлосон Оросуудын хараат байдал эргэн тогтох вий гэсэн айдас дээр хоёр талын тоглолт явагдаж байна.

Бид Орос, Хятад гэсэн хоёрхон хөрштэй болохоор төмөр замаар аль нэг рүү нь зөөж дамжуулж борлуулалт хийж л таарна. Гуравдагч гэсэн ойлголт манай төмөр замд байхгүй. Аль улсаар нь дамжуулж бүтээгдэхүүнээ зөөхөөс шалтгаалж хараат болох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байгаа. Эсвэл өргөн, нарийн төмөр замыг Орос, Хятадын хөрөнгө оруулалтаар хоёуланг нь бариулчихвал яасан юм бэ? Бидэнд одоогоор хөрөнгө мөнгөний боломж, чадал хомс байгаа юм чинь гэсэн яриа ч явж л байна.

Төмөр замын нэгдмэл байдлаас ангид, харийн сонирхолд дулдуйдсан мухар төмөр замыг уурхай эзэмшигчид тавих гэж байгааг Казакстан улсын жишээгээр анхааруулж байна. Казакууд Хятад руу мухар нарийн төмөр зам тавьснаар хамаг баялгаа зөөлгөж дуусаад, аюулгүй байдлаа сулруулж байсан түүхтэй гэнэ.  Ийм байдлаа шүүн үзээд тэд нарийн төмөр замаа хуулж, өргөн төмөр замаар сольж байгааг хамгийн ойрын жишээ болгон ярьж байна.

Мөн хойд хил рүү хэдэн мянган км төмөр зам татаж цаг, мөнгөө гарздсанаас өмнө зүг рүү татсан нь ашигтай гэсэн ойлголтыг нөгөө тал ард түмнээр дэмжүүлэхээр хэвлэл мэдээллийн индрийг ашиглан цуурайтуулсаар байна.  Тэд энэ сурталчилгаандаа их ч мөнгө цацаж байгаа нь илэрхий.

Аль ч хувилбараар уурхай ашиглагдлаа гэсэн Монголын 38,1 мянган ажилгүй иргэдээс хэдэн мянга нь ажилтай болж амьдралаа залгуулна, дотоодын нийт бүтээгдэхүүн өснө, татварын орлого нэмэгдэнэ гэх зэргээр ач холбогдлоо өгөх нь гарцаагүй. Нэгэнт төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд учраас Монголын төр эзэмших хувиа авч үлдэж, хяналтаа тогтоох учиртай. Төмөр зам тавих зорилготой компаниуд нь гараан дээрээ дүүхэлзэж, хөрөнгө оруулагчид чимээ чагнан суугаа энэ үед сонгон шалгаруулалт хийх төрийн ончтой бодлого хүлээгдсээр байна.

“Financeasia” cэтгүүлийн нийтлэлч Даниэл Инмэн “Үелэх системийн мэдэгдэж буй 111 элементийн 66 нь Монголд олдсон. Зэс, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт голлох үйлдвэрлэлийн нөөц нь асар их бөгөөд ховор элементүүдэд нь уранаас өгсүүлээд магадгүй химийн хичээл үзэж байсан хэн бүхний мэдэхээр эрдэс бодисууд орно. Эрдэнэсийн их ундрага Монголд худалдааны өргөн боломжийг бий болгож байгаа бөгөөд энэ нь ялангуяа нөөцөөр байнга дутагдаж байдаг Хятад улстай бүхэл бүтэн 4700 км-ээр хиллэн оршдогоороо давуу талтай гэж хэлж болох юм” гэж бичжээ. /”Өдрийн шуудан” 2009.12.16 65 (065)/

Эртний түүхт Монгол орон социализмын үеэс нэрлэгдэж ирсэн “алтан дээр суусан гуйлгачин” нэрнээсээ салж, дэлхийн дэвжээн дээр хүчтэй өрсөлдөгч болон тодрох цаг ирж буй бололтой. Говийн ноён хутаг Дулдуйтын Данзанравжаа “Хэзээ нэгэн цагт  Өмнийн говийн хөрсөн доорх баялаг Монголыг тэжээх болно” хэмээсэн  ерөөл  нь бат оршиг ээ.

ФРИЙДЛАНД ОЮУТОЛГОЙГ 7,8 ТЭРБУМ ДОЛЛАРААР ЗАРЖ МАГАДГҮЙ ГЭНЭ ҮҮ?
Олон жил дуншиж, сайн муу хэл ам дагуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр үзэглэсэн билээ. Гэрээ батлагдсан даруй Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр Канадын “Айвенхоу майнз” компанийн хувьцаа үнэд орж, ханшийн хэлбэлзлээс “Айвенхоу майнз” компани хоёр тэрбум ам доллар босгоод байна гэж зарим эдийн засагчид тооцоолж байна.

Таван жилийн турш амжилттай арилжаа явуулсныхаа ойг тэмдэглэж Роберт Фрийдланд биржийн нэг өдрийн арилжааг нээж хонхыг нь цохижээ. Энэ ёслолд Монгол улсын Сангийн сайд С.Баярцогт оролцож талархлаа илэрхийлсэн тухай өдөр тутмын сонинууд мэдээлж байна. 45 сая тонн зэсээрээ долоон “Эрдэнэт”, 1800 тонн алтаараа 45 “Бороо гоулд”, 5-6 мянган тонн мөнгөөрөө нэг “Асгат”-ын ордтой дүйцэх асар их нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй энэ ордын 66 хувийг Канадын хөрөнгө оруулалтай “Айвенхоу Майнз” компани, 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмшиж байгаа. Монголын тал хамтран ажиллах өөрийн хөрөнгөө оруулах учиртай.

Монгол улсын Засгийн газраас “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 4-р сарын 6-наас хүчин төгөлдөр болж албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Гэрээ хэрэгжиж эхлэхээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Ажиглагчдын үзэж байгаагаар төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгд нь Монгол улсын төлөөлөл байх бололтой.

Зурагийг /www.eagle-tv.mn-ээс авав

Энэ гэрээнд анхнаас нь шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийлж байсан доктор, профессор С.Авирмэдтэй “Өдрийн шуудан” сонин ярилцжээ. Тэрээр энэ гэрээг амьгүй, одоо зогсонги байдалд ороод байгаа гэж үзэж байгаа юм байна. Тэрээр ярихдаа “Аливаа гэрээ тэр дундаа эдийн засгийн үндэслэлтэй хийх ийм том гэрээний амин сүнс нь техник эдийн засгийн үндэслэл байдаг юм. Техник эдийн засгийн үндэслэл гэж геологийн, инженерийн, нийгмийн, эдийн засгийн, дэд бүтцийн гээд олон асуудлыг багтаасан тооцоог хэлдэг. Энэ тооцоог мэргэжлийн, туршлагатай эрдэмтэд хянаж боловсруулдаг бөгөөд гэрээний амин сүнс нь байдаг. Гэтэл энэ гэрээг батлаад 50 гаруй хоносны дараа техник эдийн засгийн үндэслэл нь гарч байна. Гэрээ байгуулахаас таван сарын өмнө танилцуулах ёстой байдаг. Бид гэрээг байгуулахаас өмнө ашигт малтмалын хуулийн 29, 30-р зүйлд заасан ордын нөөцийг бүртгүүлсэн байх болон техник эдийн засгийн үндэслэлийг баталсан байх ёстой гэсэн шаардлагыг зөрчлөө гэж мэдээлсээр байтал, хууль зөрчөөд л байгуулсан. Нэг ноцтой алдаа бол тус орд газрыг хайгуулын ажлаар тогтоосон 40 мянган тонн зэс, 1800 тонн алт, 5-6 мянган тонн мөнгөний тал хүрэхгүй хувийн техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан байсан, үлдсэн талаас илүү хувь нь хаашаа орсныг бүү мэд, бид тэр компанийн эрх ашгийг үүднээс хийсэн тооцоог хүлээн авч тэдний төлөө ажилласан гэсэн үг. Бас тэд асар том үйлдвэр барихаар тооцсон байгаа. Энэ нь нэг талаас өндөр ашгийн төлөө хөөцөлдөх гэсэн оролдлого бол нөгөө талаасаа тэр том үйлдвэрийг усаар яаж хангах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Зарим судлаачийн ярьж буйгаар тэнд далай шиг их усны нөөц илрүүлчихсэн гэж байгаа. Харамсалтай нь тэр их нөөцийг Монголын улсын төр засаг ганцхан “Айвенхоу Майнз”-ын өмч болгоод өгчихлөө. Ингэснээр тэр ус зөвхөн “Айвенхоу Майнз”-ын мэдэлд очиж байгаа юм. Мөн тус орд газрыг 7,8 тэрбум ам доллараар үнэлж зарж магадгүй, мөн Фридланд өөрийнхөө эзэмшдэг 20 гаруй хувийн хувьцаагаа зарах гэж байна гэсэн мэдээлэл ч гарч байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Бид энэ гэрээг байгуулсан биш бөөн өрөнд орчихоод байна. Өнөөдөр Монгол улсын гадаад өр хоёр тэрбум долларт дөхөж байгаа гэсэн. Гэтэл бид сая байгуулсан гэрээгээр Оюутолгойгоос 34 хувийн ашигаа авахын тул 1,7 тэрбум төгрөг зээл авах болоод байна. Ингээд Монгол Улсын нийт өр дөрвөн тэрбумд хүрч байна. Энэ тооцоогоор бол Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувьтай тэнцэх өртэй болчихоод байна. Ийм улсыг эдийн засгийн хувьд тусгаар тогтносон гэж хэлэхэд ч хэцүү болно. Тиймээс бид энэ гэрээг байгуулахын тулд дахин сайн судалж техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулах ёстой” хэмээсэн байна.

Хамгийн гол нь үүнээс болж ямар хор уршиг гарах вэ, бид юунд хүрэх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байна. Энэ мэтээр уул уурхайн салбарын зарим эрдэмтэн, судлаачид, иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд гэрээг боловсруулсан багийнхан ч өөрсдийгөө хамгаалсан ярилцлага мэдэгдэл хийсээр байгаа. Геологич, судлаач Б.Батсайхан стратегийн ордуудыг ашиглах талаарх хэвлэлийн бага хурал дээр “Гадаадын хөрөнгө оруулагчид манай нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил хийхдээ хөрөнгөө бидний баялгийг барьцаалж татдаг. Тэгээд дэлхийн том хөрөнгийн биржүүдээр хувьцаа зардаг Өөрөөр хэлбэл ажлаа Монголд хийчихээд татвараа гадаадад төлөөд байна. Давхар татвар ногдуулахгүй гэсэн олон улсын гэрээ хэлцэл байдаг юм байна. Энэ гэрээнд ашигт малтмалын орд газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үздэг юм байна. Гэхдээ татвараа үйл ажиллагаа явуулж байгаа улсдаа төлнө гэсэн заалт байна. Гадаадын хөрөнгийн бирж дээр манай орд газруудын хувьцааг гаргаж хөрөнгө босгож байгаа орлогоос нь Монгол улс татвар авах боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол улсад нөөц баялаг нь тогтоогдоод эргэлтэнд орж буй олон олон орд газруудын өгөөж хаялга Монголын ард түмэнд юу өгөх вэ? Зөвхөн сонгуулиар амласан цөөн хэдэн төгрөг төдийхөн үү? Эсвэл ядуурал, ажилгүйдлийг халах уу? Боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах уу? Байгаль орчинд ээлтэй байж чадах уу? Хүн бүхэнд тэгш хүртээгдэх үү? Энэ мэт олон асуултууд нийгэмд хүлээгдэж байгаа бөгөөд хэдийгээр он цагийн шалгуураар хариулт нь тогтоогдох боловч олон нийт найдлага тавьсаар байна. Аливаа үйл явцын өрнөлийг аль өнцгөөс нь харж, яаж тайлбарлаж байгаагаас хамааран нийгэмд талцал бий болдог. Энэ нь ч асуудлыг үнэн зөв тогтооход тустай байдаг биз. Энэхүү талцал, мэтгэлцээн Монголын төлөө гэсэн нэг л эрх ашигт зангилагдаж байх ёстой буй заа.